Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Одонбаяр: Говийн хатуу ширүүн уур амьсгалыг тэсч ургаж буй ургамлыг судлах сонирхолтой санагдсан

2021-4-08
0
ЖИРГЭХ

Улаанбаатар Эмпати сургуулийн биологийн багш Б.Одонбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу. Та дотооддоо төдийгүй гадаадын улс оронд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн. Хамгийн сүүлд ямар судалгааны ажил хийсэн талаар ярилцлагаа эхлүүлье? 

-Хамгийн сүүлд сэрдэгийн төрлийн нэгэн зүйл ургамлын химийн найрлага, биологийн идэвхийн судалгаанд оролцсон бөгөөд энэхүү ургамлаас ялгасан галлоил гликозидүүд түүний пироплазмийн эсрэг идэвхийн судалгаа юм. Монгол талаас МУИС, ХШУИС-ийн Ц.Дашийн нэрэмжит Биоорганик хими-Фармакогнозын лаборатори болон Эмзүйн шинжлэх ухааны их сургууль (хуучнаар Монос дээд сургууль),  Японы талаас Обихиро хөдөө аж ахуй, мал эмнэлгийн сургууль болон Тохокү анагаах ухаан эмзүйн их сургуулийн фармаконозийн лаборатори хамтран хийсэн судалгаа юм.

-Сонирхолтой юм. Судалгааныхаа үр дүнгээс танилцуулаач.

-Судлаач хүн бүр өөрийн болон багийн судалгааны ажлын үр дүнгээ таниулахын тулд олон улсад хэвлүүлэх, хэлэлцүүлэх зорилготой байдаг. Бидний хувьд ч гэсэн үүний жишгээр хийсэн судалгааны ажлаа хэвлүүлсэн.  Миний бодлоор энэ бол лабораторийн шатанд in vitro нөхцөлд гарсан судалгааны үр дүн бөгөөд нийтэд нээлттэй зарлахаар хүчтэй эм, бодис гаргаж авсан зүйл биш болов уу. Мэдээж дараа дараагийн шатанд юм уу эсвэл ижил төстэй судалгаанд хувь нэмрээ зохих түвшинд оруулах байхаа гэж бодож байна. Зөвхөн нэг хүний биш 5-10 хүн баг болон судалгааны үр дүнгээ Phytochemistry Letters сэтгүүлд шалгуулан, хэвлэлтийн шатандаа яваа юм. 

-Өмнө нь таныг эмийн ургамал судалж, цай гаргаж авсан талаар сонсож байсан. Энэ талаар сонирхуулаач?

-Өмнө МУИС, Биологийн тэнхимд Биоорганик хими, фармакогнозын лабораторид Ж.Батхүү багшийн удирдлагад 2006-2015 он хүртэл ажилласан. Манай лаборатори Монгол орны эмийн ургамал, тархац, химийн найрлага, биологийн идэвхийн судалгаа хийдэг бөгөөд миний хувьд бакалаврын нэгдүгээр курсын оюутан байхаасаа магистрын зэргээ хамгаалан, сурч, ажиллаж, судалгаанд оролцож байсан. Лабораторид шил сав угаах, цэвэрлэгээ хийх, ургамлын анхан шатны скрининг туршилтыг хэрхэн хийх, биологийн идэвхт бодисыг ялгах, цэвэрлэх, мэдэх болон хээрийн судалгаанд оролцох зэргээр маш олон зүйлийг лабораторийн багш, эгч нараасаа сурч мэдсэндээ  баяртай байдаг. Одоо ч манай лаборатори олон төрлийн судалгааны ажил хийсээр байгаа. 2009 оноос эхлэн багшийнхаа тусламжтайгаар эмийн ургамлын антиоксидант идэвхийн судалгаа хийж эхэлсэн бөгөөд монголчууд эрт дээр үеээс цайндаа хэрэглэж байсан ургамлуудын антиоксидант идэвхийг шалгасан. Улмаар цайны технологи, хоруу чанар зэрэг судалгаагаа Монос ХХК-тай хамтран хийж, МУИС-ийн нэр дээр бүртгэл бүхий хоёрдахь патент, хэрэглээнд нэвтэрсэн эхний бүтээгдэхүүн болгон гаргасан. Монголчууд шавийн эрдэм багшаас гэдэг. Өдийг хүртэл маш олон зүйлийг зааж өгсөн, олон эрдэмтэн, доктор нарыг төрүүлсэн багшаараа их бахархдаг. Мөн лабораторид нэгэн гишүүн нь болж явсан учраас энэ цайны туршилт хийх, технологи боловсруулах, хээрийн судалгаа зэрэг бүхий л үе шатыг гардан хийх боломж олдсон болов уу.

-Судалгааны ажил хийхэд тулгардаг хүндрэл бэрхшээл юу байдаг вэ? 

-Бакалавраас эхлээд судалгааны ажилд оролцоод явж байсан, гэхдээ харьцангуй бэрхшээлийг бага мэдэрсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл судалгааг бие даан хийж байгаа биш учраас юм. Судалгааны ажилд мөнгө санхүүгийн талын дэмжлэг маш их хэрэгтэй санагддаг байсан. Гарсан үр дүнгээ баталгаажуулах, багаж тоног төхөөрөмж, урвалж бодис, тэдгээрийн хангамжийн  дэмжлэг сургууль юмуу улсаас бараг байхгүйтэй адил байсан. Тухайн лабораторийн төсөлд ажил, судалгаанаас хамааран явдаг байсан. Манай лабораторийн хувьд арай өөр. Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа болов уу. Олон улсын болон гэрээт төсөл, грант авах гэх мэтээр олон хувилбар бий болж байгаа.

-Та Япон улсад докторын зэрэг хамгаалсан. Ямар сэдвээр эрдмийн зэрэг хамгаалав?

-Миний хувьд бакалавр, магистрт сурч байхдаа хийж байсан судалгаагаа арай илүү гүнзгийрүүлэн хийсэн. Докторын судалгааны ажлын сэдэв маань Говийн 3 зүйл эмийн ургамлын химийн найрлага, биологийн идэвхийн судалгаа байсан. Мөн тухайн үедээ хийж байсан бусад хоёр зүйл ургамал, нэг зүйл мөөгний химийн найрлага, биологийн идэвхийн судалгаанд оролцсон. Докторт суралцах 3 жил судалгааны хувьд маш богино цаг хугацаа байдаг, тиймээс цөөн хэдэн зүйл ургамал, мөөгний судалгаанд оролцсон. 

-Яагаад говийн ургамал сонгох болсон бэ. Шалтгаан байгаа юу?

-Багштайгаа харилцан ярилцаж, хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан говийн 5 зүйл ургамлыг сонгон авсан нь дараах шалтгаантай. 1. Уламжлалт анагаах ухааны хэрэглээнд тулгуурласан. Жишээ нь, Говийн өмхий түлээ хэмээх ургамлыг монголчууд эрт дээр үеээс хонины шимэгч хачигийг устгах зорилгоор хэрэглэдэг байсан. Тухайн хачигийг үхүүлэх хэмжээний гэхээр нэлээд өмхий үнэртэй, мөн агуулагдаж буй бодис нь хүчтэй  гэсэн үг юм. Тиймээс эхний шатны судалгааг Монголдоо хийж, дараа дараагийн нарийн үе шатыг Японд дахь сургуульдаа хийж гүйцэтгэн, 11 шинэ бодис, мэдэгдэж буй 20 гаруй бодис ялган судалгааны үр дүнгээ Journal of Natural Products сэтгүүлд хэвлүүлсэн. 2. Ургаж буй орчин нөхцөлөөс хамаарсан. Говийн ургамал гэдэг маань байгаль цаг уурын хатуу ширүүн, хуурай, хүчтэй салхитай нөхцөлийг даван гарч ургаж буй ургамал юм. Тиймээс тэдгээр ургамлын өөрөө өөртөө бий болгож буй бодисыг судлан тогтоох нь маш сонирхолтой. Жишээ нь, манай багийн сонгосон дараагийн ургамал болох эмгэн шилбэ хэмээх ургамлаас флаванойды төрлийн 7 шинэ бодис, мэдэгдэж буй 26 бодис ялган үр дүнгээ өгүүлэл болгон гаргасан. Мөн ганга болон нэг төрлийн мөөгний судалгаанд оролцож мэдэгдэж буй бодис нэлээдийг ялгасан.

-Өөрийнхөө боловсрол болон ажлын талаар ярина уу?

-Проф. Доктор Ж.Батхүү багшийн улирдлагад 2006-2011 онд МУИС, Биологийн тэнхимд биологийн бакалавр, 2011-2014 онд мөн тус сургуулийн биологийн магистр хамгаалсан. Үргэлжлүүлэн Японд 2015-2018 онд Тохокү анагаах ухаан эмзүйн их сургуулийн профессор К.Сасаки, Т.Мурата, К.Кобаяши нарын удирдлагад эмзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Дөрөвдүгээр курсын оюутан байхаасаа Японд сурах хүртлээ МУИС, биоорганик хими, фармакогнозийн лабораторид төслийн туслах ажилтнаар ажиллаж байсан. Доктороо хамгаалсны дараа "Хаан жимс" жимс жимсгэнэ боловсруулах чиглэлийн компанид 2 жил бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерээр ажилласан. 2020 оноос эхлэн УБ Эмпати сургуульд биологийн багшаар  ажиллаж байна.

-Судалгааны үр дүнгээ эрдэм шинжилгээний ажил болгон хэвлүүлдэг байх. Хаана хаана ямар эрдэм шинжилгээний ажил хэвлүүлж байсан бэ?

-Миний хувьд одоогоор 1 патент, олон улсын сэтгүүлд 6 өгүүлэл, дотоодын сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлсэн байгаа. Олон улсын болон дотоодын 20 орчим хуралд постер болон илтгэл тавьж, оролцож байсан.

-Цаашид судлахаар төлөвлөсөн зүйлс байгаа болов уу?

-Мэдээж байгаа. Миний хувьд цаашдаа докторын дараах судалгаанд богино хугацаагаар оролцох хүсэл, мөрөөдөл бий. Гэхдээ ойрын хэдэн жилийн хугацаанд багшлах болов уу гэж бодож байна.   

-Мэдээж энэ мэт судалгаа шинжилгээний ажил хийж байсан хүн багш мэргэжлээр ажиллах ялгаатай байх?

-Маш их ялгаатай санагдсан. Судалгаа хийж байгаа хүн төлөвлөгөөтэй ажиллаж, ихэнхдээ багаараа ажиллахаас гадна маш их цаг хугацааг судалгаа, шинжилгээ хийж, ижил төстэй судалгааны өгүүлэл уншиж, судлан дийлэнх цаг хугацааг лабораторидоо өнгөрөөдөг. Гэтэл багш хүн тэрнээс ч дутахгүй цаг хугацааг сургуульд, сурагчидтайгаа өнгөрөөдөг. Манай ээж маань багш учраас багшийн ажлын зах зухаас, хүнд хэцүүг нь гадарладаг байсан. Гэхдээ өөрөө багш болоод ирэхээр илүү мэдэрсэн. Хамгийн сайхан санагддаг нь хүүхдийн ертөнц байдаг. Ямар ч хүүхэд байсан дэмжээд, ярилцаад, чиглүүлээд өгөхөд л зөв явахаар тийм гайхалтай гэгээлэг санагдсан. Мэдээж доктор хүртлээ сурсан гээд бүх юмыг мэддэг байна гэж байхгүй, тиймээс мэдэхгүй чадахгүй зүйл гарсаар л байна. Хамгийн гол нь сурагчдадаа  илэн далангүй, дэмжсэн, эерэг хандлагатай багш байхыг хүсдэг.

-Таны хичээлийн арга барил бусдаас арай өвөрмөц гэдгийг сурагчид тань ярих юм билээ. Зааж буй хичээл болон сургуулийнхаа талаар?

-Манай Улаанбаатар Эмпати сургуулиуд маань Орхон, Дархан, Баян-өлгий, Улаанбаатар Эмпати, УБ элит гэсэн салбар сургуулиудтай. Миний хувьд Улаанбаатар Эмпати сургуулийн биологийн багшаар ажилладаг. Манай сургууль 1994 онд байгуулагдсан, хувийн хэвшлийн анхны сургууль бөгөөд 300 гаруй сурагч, 37 багш, 44 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн Cambridge IGCSE, AS, A болон цөм хөтөлбөр хослуулан сургалтаа явуулж байна. Одоо зааж байгаа хичээлүүд маань Cambridge IGCSE, AS, A түвшний хичээлүүүд заадаг. Анхнаасаа системтэй, олон жилийн туршилт судалгаанд үндэслэсэн хөтөлбөр санагдсан. Онолын хичээлийг практик туршилт болон онлайн тоглоом, эвлүүлэг, онлайн аялал зэргээр хичээлээ баяжуулан сонирхолтой заахыг хичээдэг.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • дулмаа (202.55.188.122)
    Чадвартай залуу боловсон хүчнээ монголын төр дэмжих тал дээр бодлогогүй .Багш нарын ниигмиин болон амьдралын хангамж баталгаа ахуй нөхцөл муу шүү дээ
    2023 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.72.94)
    Биолгои хамгийн гоё хичэжл. Харамсалиай нь дунд сургуулиуд энэ хичээлийг дулимаг заадаг. Чадварлаг залуухан ийм ыагш нар олон болоосой.
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    5 цаг 19 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 40 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 45 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 50 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК