Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН нэгдэж чадахгүй бол ирэх сонгууль тэднээс хол өнгөрнө

2021-4-29
0
ЖИРГЭХ

Улсын Дээд шүүхийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцэж, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын даргад О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын алийг нь ч бүртгэхээс татгалзсан гэсэн үг. Үүнтэй холбогдуулан тус намд ойлгомжгүй байдал үүсээд байна. 

Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө нэг сар гаруй хугацаа үлдлээ. Одоо тэдэнд нэг л сонголт үлдсэн. Тэр нь хоорондоо эвлэрэх. Үгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд үр дүн гаргана гэж зүүдлээд ч хэрэггүй боллоо. Хэрэв тал талаас нэг хүн нэр дэвшүүлбэл намаас нэр дэвшигч ч үгүй хоосон үлдэнэ.

Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН нар нэгдэж орно. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАН-ыг дэмжинэ гэдэг томоохон хүч, дэмжлэг болж очих нь гарцаагүй. Энэ хүчийн эсрэг үзнэ гэвэл АН эрх ашгаа хүлцэн тэвчиж, эвлэлдэн нэгдэхээс өөр сонголтгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

26.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

26.3.Нэр дэвшигч дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

26.3.1.төрийн жинхэнэ албан хаагч;

26.3.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;   

26.3.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал;

26.3.4.Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.

26.4.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.

26.5.Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

26.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

27 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

27.1.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.

27.2.Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ.

27.3.Хамтарч нэр дэвшүүлэх тухай нам тус бүрийн төлөөллийн төв байгууллагын хуралдаанаас гарах шийдвэрт тухайн намын дарга гарын үсэг зурснаар уг асуудлыг шийдвэрлэсэнд тооцох бөгөөд намууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж дараах зүйлийг тусгана:

27.3.1.талуудын нийтлэг болон харилцан хүлээх эрх, үүрэг;

27.3.2.хамтарсан намын сонгуулийн үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажил, албан тушаал;

27.3.3.хамтарсан намыг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

27.3.4.харилцан тохиролцсон бусад асуудал.

27.4.Намууд хамтарч эвсэл байгуулан сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бол тухайн намууд дангаараа болон бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй.

27.5.Нам, эвсэл нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ гэж заажээ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (59.153.112.104)
    Энэ хоёр АН хоорондоо хэл амаа ололцож амжаагүй үед хиншүү Гамбаа орж ирээд бүр самраад юун сонгуультай мантай болгох нээ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • zochin (192.82.90.185)
    Ner devshuuleh udur ni tulchihaad baihad dotorh asuudlaa shiidej chadaagui suuj bgaa uls turiin huchniig hen demjih bilee.Ardchilal-ig demjigchdiinhee setgel, zutgeliig ingej shorootoi hutgaj baih ch gej de.MAN-in tald uilchilj MANAN-g heveer avch uldeh gesen AN-g songuulid oroltsoh erkhgui bolgoh, oroltsson ch ur dungui bh nukhtsuliig l burduuleh ajillagaa yavagdaad bgaa haragdah yum
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.187.223)
    Erdene, Battlaga 2 zailj baij tsegtserne
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • 194.180 (103.26.194.180)
    Хуулинд бие дааж нэр дэвших ойлголт байхгүй. УИХ-д суудалтай намууд биеэ даагчаа намын дотоод сонгуулиар санал хурааж тодруулдаг юм. Тэгэхээр АН-аас ганц хүн л тодроно гэсэн үг.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.26.193.82)
    Hereldeed l suuj bai daa
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.100)
    АН ДОТООД ХЯМРАЛАА БОЛЖ ӨНЖИ УДШ МАН ЫГ ТАРААЧИХВАЛ БҮГД БИЕ ДААГЧ БОЛ НЭР ДЭВШИХ НЬ ЭЭ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Батсайхан (66.181.183.156)
    Манай АН энэ удаа өнжсөн нь дээр байх аа. Дандаа анекдотанд ороод байхын.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • unshigch (192.82.93.12)
    Songuulid oroltsoh gej hulhdaj baihiin orond, nam dotorhi idee beree shahaj gargaad, dotood zokhion baiguulalt, uzel bodloo negtgej neg iolgoltond hursenii daraa daraagiin songuulid ni oroltsson deer. esvel bur tarsan ni deer
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Март (192.82.67.102)
    АН ын хэдэн нөхөр 30 жил ээлжгүй дарга сайд хийгээд ханахгүй юмаа...
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • zochin (202.9.47.8)
    Zugeer l zailtsgaa...
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    17 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    55 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    1 цаг 53 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    1 цаг 56 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    2 цаг 4 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    2 цаг 29 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 32 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    3 цаг 6 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    3 цаг 28 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 37 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    3 цаг 41 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    3 цаг 57 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    4 цаг 11 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    4 цаг 21 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    4 цаг 57 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    5 цаг 19 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    5 цаг 34 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    6 цаг 18 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    6 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    6 цаг 59 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК