Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Хунан: Цагдан хориход 329 хүн халдвар авсан тул Хууль зүйн сайдад зөвлөмж хүргүүлж байна

2021-4-30
0
ЖИРГЭХ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангиудад коронавирусний халдвар тархаж, голомт болсон талаар мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-ийн гишүүд цагдан хорих ангиудад ажиллажээ. Энэ талаар  ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунантай ярилцлаа.


-Өнөөдрийн байдлаар цагдан хорих ангиудад нөхцөл байдал ямар байна вэ. 300 гаруй хоригдол, хоригдогч “Ковид”-ын халдвар авсан гэсэн мэдээлэл байна?

-ХЭҮК хорих ангиудад очиж, нөхцөл байдалтай танилцлаа. Хорих ангиудад гуравдугаар сарын 21-нээс хойш коронавирусний халдвар тархсан мэдээлэл байсан. Хорих  409, 461 дүгээр ангид очин нөхцөл байдалтай танилцан, удирдлагуудтай нь уулзан ямар бэрхшээл байгаа талаар ярилцаж, үйлчилж буй дүрэм журамтай нь танилцсан. Ингэснээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн. Манай хорих ангиудад агааржуулалт шаардлага хангахгүй, хүмүүс бөөгнөрсөн байдалтай байгаа тул ташраараа халдвар авах нөхцөл бүрдсэн байна гэж харж байгаа. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар гэхэд л, 329 хоригдол, хоригдогч халдвар авсан байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

-Коронавирусний халдвар авсан хоригдлуудын дунд хүнд хүн байна уу?

-329 хоригдол, хоригдогчоос 109 нь эдгэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 63 хүн, ХӨСҮТ-д хоёр, Цэргийн төв эмнэлэгт нэг хүнийг тус тус шилжүүлэн эмчилж байгаа ба 150 хүнийг цагдан хорих байрандаа тусгаарлан ажиглаж байгаа гэсэн мэдээлэл өглөө.

-Халдвар анх хаанаас хэрхэн дэгдэв. Энэ талаарх шалтгаан нөхцөлийг хэрхэн тайлбарлаж байна вэ. Ер нь хорих ангиудад халдвар хамгааллын дэглэм ямар байна вэ?

 -Хорих анги руу эргэлт ордог, гэрийнхэн нь очиж уулздаг. Хүнсний түгээлт хийж байна. Тиймээс яг хаанаас халдвар тархав гэдгийг тогтооход хэцүү. Бичиг цаас дамжуулж өгсөн хүн халдвартай байхыг үгүйсгэхгүй. Олон таамаг байна. Харин өнөөдөр буруутныг хайх биш харин яаж багасгах вэ, бусдад халдварлуулахгүй байхад  яах вэ гэдгээ гол анхаарах ёстой.  Ковидын хууль гараад байгууллагууд тодорхой дүрэм журам гарган мөрдөж ажиллаж байгаа. Энэ дагуу ШШГЕГ-ын даргын баталсан дүрэм журам үйлчилж байгаа. Өөрсдийн бүх нөөцөө дайчилж ажиллаж байгаа гэж харагдсан. Өөрсдөөс нь хамаарахгүй хүчин зүйл гэж байна. Байрны агааржуулалтын систем байна. Төсвийг нь хуваарилаагүйгээс хамаараад хоол тэжээл, амин дэм дутагдалтай байна. Тиймээс нөхцөлийг сайжруулах, дархлааг дэмжих хоол хүнсийг нэмэгдүүлэх, сургалт сурталчилгаа явуулах, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна. Дээр нь халдвар авсан хүмүүсийг 2-8-аар нь  нэг өрөөнд тусгаарлаж байгаа нь ихээхэн эрсдэл дагуулж байгаа юм. Олон улсын байгууллага ийм тохиолдолд нэг нэгээр нь тусгаарлах чиглэл зөвлөмж өгч байгаа. Үүнийг мөрдөх нөхцөл байдал, нөөц боломж хомс байна.

-Хууль сайдад зөвлөмж хүргүүлж байгаа гэлээ. Агуулга нь юу байна. Хэзээ зөвлөмжийг хүргүүлэх вэ?

-Албажуулаад өнөөдөр явуулна. Зөвлөмжид эн тэргүүнд байр савны асуудалд анхаарах,  өрөө тасалгааг нэмэгдүүлэх, ганцаар тусгаарлах, түгээж байгаа хоол хүнсийг илчлэг болгож, дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн түлхүү өгөхийг зөвлөсөн. Хамгийн гол нь санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж өгөх асуудлыг тавьсан.  Мөн “Ковид”-ын үед цагдан хорихоос аль болох зайлсхийх, түр түдгэлзүүлэх, хойшлуулахыг зөвлөсөн. Энэ хүрээнд арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайлбал, 461 дүгээр хорих ангид 5 сартай жирэмсэн хүнийг цагдан хорьсон байна. Давхар хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн үг. Тиймээс 55-аас дээш насны эмэгтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон 60 наснаас дээш эрэгтэй, суурь архаг өвчтэй хүмүүсийг аль болох цагдан хорихгүйгээр шийдвэрлэх, үнэхээр шийтгэх тогтоол гарсан бол хойшлуулж, түр түдгэлзүүлэх зөвлөмжийг хүргүүлж байгаа.

-Хорих ангиудад байгаа хүмүүсийг вакцинжуулалтад хамруулсан уу?

-Өнөөдрийн байдлаар, нийслэл, Дархан, Хархорин дахь хорих ангиудад байгаа хоригдол, хоригдогсдыг вакцины эхний  тунд хамруулсан байна. Хоёрдахь тунд хугацаанд нь яаралтай хамруулах, мөн алба хаагчдын нахцөл хангамжийг асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Эмч нар, алба хаагчид тэндээ байрлаж, үүргээ гүйцэтгэж байх жишээтэй. Уртасгасан болон онцгой нөхцөлд ажиллаж байгаагийн урамшууллыг өгөх зайлшгүй шаардлагатай. Цаашлаад өмгөөлөгчдийг ажиллах нөхцөл боломжоор хангах, хэрвээ боломжгүй бол цахимаар уулзах нөхцөл боломжоор хангах шаардлагатай байна.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    18 цаг 28 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    18 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    18 цаг 38 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    18 цаг 41 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    18 цаг 44 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    19 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    19 цаг 20 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    19 цаг 55 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК