Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэн нь Токиог зорих вэ?

2021-5-08
0
ЖИРГЭХ

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай зуны олимпын XXXII наадам Японы нийслэл Токио хотод хөшгөө нээхэд бага хугацаа үлдээд байна. Дэлхийн өнцөг булан бүрт нэг жилээр хойшилсон энэхүү олимпыг амьсгаа даран хүлээж их хүлээлттэй байгаа нь лавтай. Монголчууд бид олимпод анхдагч олон том амжилт үзүүлсээр ирсэн чөлөөт бөхийн төрөлд урьдын адил итгэл тавин хүлээж суугаа. Энэхүү спортын төрлөөр манай шигшээ баг олон тамирчдаа их наран улс руу илгээх юм.

Тэгвэл өчигдөр чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Болгар улсын нийслэл Софи хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр итгэл алдалгүй барилдсаар хоёр дахь олимпын наадамдаа зодоглох болзлоо хангалаа.

Монголын бөхчүүд энэ жинд хэзээнээс одтой барилддаг. Тэртээх 40 жилийн өмнө Москвагийн олимпоос гавьяат тамирчин Д.Оюунболд хүрэл медаль хүртэж, дэлхийд зартай бөх болохоо харуулсан. Тэрхүү олимпоос хойш манай улсын эрэгтэй чөлөөт бөхийн хувьд уналтад орсон нь маргашгүй үнэн. Түүний үзүүлсэн энэхүү бахдам амжилтыг давтах хүсэл мөрөөдөлтэй олон бөхчүүд шилээ даран гарч ирсэн боловч ганц нь ч түүний амжилтыг давтаж чадаагүй. Гэхдээ олимпыг эс тооцвол тус ангилалд манай тамирчид ДАШТ-д муугүй амжилт гаргасан нь гурван мөнгө, зургаан хүрэл медаль авсан. Иймд тус жинд бөхчүүд, дасгалжуулагч гэлтгүй спорт сонирхогчдын анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн олимпод Монгол Улсыг хэн гэгч бөх төлөөлөх вэ гэдэг асуулт сонирхол татах нь гарцаагүй.

Өнөө цагийн хамгийн өндөр амжилттай яваа хоёр бөхийн нэг нь л олимпод зодоглох болов уу гэж харж байна. ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр болон ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга юм.

Тэд олимпын эрх олгох тэмцээнд ижил тэгш эрхтэй, ээлж дараалан хүч үзэцгээсэн. Эхний эрх олгох тэмцээнд тус жинд 2020 оны улсын аварга болсон гэдгээр нь Т.Түвшинтулгад эхэлж оролцох боломж олгосон байх. Гэвч Казахстанаас ганзага хоосон ирсэн.

Дараа нь өндөр итгэл хүлээж, олимпын сүүлийн эрх олгох тэмцээнд оролцсон Э.Бэхбаяр ямартаа ч найдлага алдаагүй. Гэхдээ Риогийн олимпын наадамд тэрбээр ямар амжилт үзүүлснийг бас мартаж болохгүй. Тэдний хэн хэнд нь алдаа байна. Бас байгуулсан гавьяа ч бий. Хоёул туршлагатай бөх. Манай улсын хувьд олимпын наадамд эрх авсан тамирчныг олимпод ногоон гэрлээр шууд оролцуулна гэж заагаагүй. Бусад улсад ч ийм жишигтэй. Цаг нь ирэхээр нэг шийдвэр гаргаж таарна. Гэхдээ хэнийг, яаж вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Олимпын наадмын өмнө монголыг төлөөлөх тамирчдын дунд сорил тэмцээн зохион байгуулах сурагтай. Хэрэв энэ үнэн бол олимп хаяанд ирсэн үед сорил тэмцээн зохион явуулж, хэн ялсныг нь сонгох нь үр дүнтэй юу гэдгийг бодолцох хэрэгтэй.

Хэрэв энэ замаар асуудлыг шийдвэрлэвэл тамирчдын сэтгэл хөдлөл тэмцээний өмнө тогтворгүй болж, цаашлаад форумаа алдах өндөр эрсдэлтэй гэдгийг батлах цөөнгүй жишээг манай бөхчүүд туулсан. Өөр нэг зам нь холбооны шийдвэрээр олимпын наадамд зодоглох тамирчныг сонгох. Өнгөрсөн хугацаанд зарим тамирчны хувь заяаг холбооны удирдах шатны шийдвэрээр олимпын наадамд оролцуулж, нэг нь баярлаж, нөгөө нь уйлсан гашуун түүх ч бий. Үүнээс үүдэж, тамирчин, дасгалжуулагчдын хооронд үл ойлголцох ярвигтай асуудал үүссэн юм. Гэхдээ хэлтэй амтай явсан тэрхүү тамирчин нь он удаан жил тасарсан медалийг эх орондоо авчирсан. Ингээд асуудал намжсан. Гэхдээ энэ шийдвэр дандаа зөв байна гэж юу байх вэ. Энэ бол өнгөрсөн түүхийн ганц оносон жишээ. Тэгвэл одоо яах вэ?

Ижил тэнцүү өрсөлдөгчтэй жин тус бүрд чухам хэн олимпод явахыг хэрхэн шийдвэрлэх нь хойшлуулж боломгүй асуудал юм. Мөн олимпод очоод сорил хийж ялсан тамирчидтайгаа барилдахгүйгээс хойш бусад орны өрсөлдөгчдийнхөө эсрэг барилдсан амжилтыг нь харгалзан үзэж сонголт хийх нь хамгийн зөв сонголт мэт санагдах юм.

Ихэнх улсын шигшээ баг олимпод оролцох тамирчдынхаа асуудлыг аль хэдийнээ нэг тийш болгожээ. Тэгвэл манай улсын шигшээ баг чөлөөт бөхийн төрлөөр таван жил хүлээсэн олимпын наадамдаа хэн гэгч бөх Монголыг төлөөлөн 40 жил тасраад буй олимпын медалийг эх орондоо авчирч чадах тал дээр илүү судалгаа, шинжилгээтэй ажиллаж, гагцхүү зөв шийдвэрийг хурдан гаргаасай гэж олон хүн хүсэж, хүлээж байгаа шүү гэдгийг үүгээр хэлье.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.126.88.165)
    Bas 65kg.d mandakhnaran vs tulga gej bga
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Бэхбаяр (66.181.160.126)
    Эрх авсан нь орох нь зүйтэй
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • zochin (202.126.88.53)
    hoyulaa erh avsan bol songon barildaan hiih n gartsaagui. ali neg n erh avsan bol ter in l olympod oroh n zuitei.
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (103.229.121.149)
    эрхээ авсан л явна, битгий хор найруулаад бай
    2021 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (64.119.23.161)
    Boldbaatar Altangerel новш минь чи дут чамтай чамгүй шийдчихнэ .. Мэдээж Бэхбаяр л явна.. Хөлсний бичээчээр дайралт хийлгээд бгаа муу хэрүүл хов живийн туламнууд та нар одоо хуцаад л ард хоцорно ... Есөн шидийнх нь муу юм шүгэлсэн хулгайчууд
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.23.161)
    Новшнууд хүүхдүүдийн хооронд яс хаяад эхэллээ дээ Энэ чинь л тамирчдын сэтгэл зүйл асар муу нөлөөтэй бдаг... Түвшинтулгад боломж олгосон боловч алдсан Тэгээд ч Бэхбаяр арай уртай барилданаа .
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • ДАШ (64.119.26.110)
    ЭНЭ ТАМИРЧИДААС ГУЙХ НЭГ ГУЙЛТ БАЙНА. МОНГОЛ ГЭДЭГ НЭРЭЭ БОДООД ГАДНЫ СОЛИОТУУДЫГ ДУУРАЙЖ БИЕН ДЭЭРЭЭ ЭЛДЭВ ЗУРАГ САРААЧИЛГҮЙ ОЛИМПОД ОРОЛЦОЖ ҮЗЭЭРЭЙ.
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
    • Terchin huwi hvnii ooriin asuudag shde hhe
      2021 оны 05 сарын 08
  • Зочин (202.55.188.37)
    Ulsiin avargaar bvh yma shiidne gsn shvvd ee hvmvvsee olon chadaltai mundag tamirchid bga shvvdee Mongol ulsiin neriin omnoos barildana shvvdee
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.188.37)
    Монголд өгсөн эрх хувь хүнд өгөөгүй хэн чадалтай нь ялаад явна шүү дээ
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.195.239)
    behee yvsan n deer
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.112.137)
    Бүх зүйл тодорхой болсон. Энд одоо юу ч яриад нэмэргүй
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Zochin (64.119.17.242)
    Mergejiliinhen shiideh asuudal bna shu dee,olon tumend zarlan soshiloor margaan uusgen tamirchidin setgel sanaag uimuuleh shaardlagui
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Тодорхой болсон юм дээр (66.181.184.115)
    Яс хаяж байнадаа
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    11 цаг 41 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    11 цаг 45 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    12 цаг 10 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    12 цаг 23 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    12 цаг 40 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    12 цаг 47 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    13 цаг 0 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    13 цаг 9 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    13 цаг 13 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    13 цаг 18 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    13 цаг 25 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    14 цаг 7 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    14 цаг 17 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    Өчигдөр 23 цаг 19 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    Өчигдөр 17 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК