Польш, Украинд зохион байгуулагдах 2012 оны ЕАШТ-ий шувтаргын тойрогт Герман, Голланд, Итали болон Испани зэрэг топ багууд хангаад байгаа. Тиймээс эдгээр багийн дасгалжуулагчдад бүрэлдэхүүнээ өөрчилж, өөр хувилбарууд турших боломж нээгдэж байгаа. Е хэсгийг ганц ч оноо алдагдалгүй тэргүүлсэн улбар шаруудын хувьд үлдсэн хоёр тоглолтоо Молдав болон Шведийн багуудын эсрэг хийнэ. Эдгээр тулаанд Голландын дасгалжуулагч Берт Ван Марвик багийнхаа супер од Арьен Роббенийг орлох шаардлагатай тулгарлаа. Учир нь, Байерн Мюнхен-ий мэргэн бууч ахин бэртэл авснаар хэдэн долоо хоног тоглож чадахаа больсон гэнэ. Роббеноос гадна Ибрахим Афеллаи, Уэсли Снайдер зэрэг түлхүүр тоглогч ач холбогдолтой багатай урьдилсан хоёр тулаанд оролцохгүй нь тодорхой болоод байна. Энэ хэсгээс хоёроор гарч, плэй-оффт гарахын төлөө Швед, Унгарын багууд өрсөлдөж байгаа. 18 оноотой Голландын ард бичигдэж байгаа Шведүүд маргааш хөрш Финляндын талбай дээр зочлох бол тэдэнтэй оноо адил яваа Унгарын багт 11-ний өдөр мөн л Суоми-гийн эсрэг ердөө ганц тоглолт хийх үлдээд байна.