Аваргууд нь тодроогүй байгаа ЕАШТ-ийн урьдчилсан шатны таван хэсгээс В группийн байдал бүрхэг байна. Энэ хэсгээс шууд дөрвөн баг Польш, Украиныг зорих магадлалтай. Хэрэв 17 оноотой тэргүүлж байгаа Оросын шигшээ маргааш Словакт ялалт байгуулбал бүх асуудлаа шийднэ. Гэхдээ Сборная жилийн өмнө талбай дээрээ энэ багт ялагдсаныг мартаж болохгүй. Тэдгээрээс гадна Оросуудаас 3 оноо дутуу яваа Армен, Ирландын хөлбөмбөгчид ЕВРО-гийн мөрөөдлөө алдаагүй байна.
   Д хэсгийг Францын шигшээ тэргүүлэх магадлалтай. Лоран Бланы баг 17 оноотой нэгт бичигдэж байгаа бөгөөд маргааш Албанитай нутагтаа тоглоно. Улмаар мягмар гарагт мөн л Стад де Франс-даа гол өрсөлдөгч Босни-Герцеговина-г хүлээн авах тул Л’Экип Триколоре шувтаргын шатанд шалгарах эсэх зөвхөн өөрсдөөс нь шалтгаалж байна.
   Өөр нэг будлиантай байдал Н хэсэгт үүсээд байна. Криштиано Рональдо тэргүүтэй Португалийн шигшээ гараагаа бүтэлгүй муутай хийснээр 13 оноотой Дани, Норвегийн багуудтай тэргүүн байраа хуваалцаж байгаа. Хэрэв тэд Копенгаген-д болох Данийн эсрэг шийдвэрлэх тулаанд ялагдвал плэй-оффт үлдэх болно.
   Ф хэсгийн тэргүүн байрын хувь заяа маргааш Грек, Хорватын багуудын халз тулаанд шийдэгдэнэ. Одоогоор хуучин Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан славянчууд 19 оноотой хэсгээ манлайлж байгаа, харин Балканы хойгийн баг тэднээс нэг оноогоор дутуу араас нь нэхэж байна.
   Жи хэсгийн тэргүүлэгчдийн тулаан Черногор, Английн багуудын хооронд өрнөнө. Хөлбөмбөгийн эх орныхон ялагдвал мөн л нэмэлт тоглолт хийх аюулд орно. Учир нь, хоёр багийн хооронд 6 онооны ялгаа байгаа хэдий ч Уэмбли-д славянчууд 0-0-ий харьцаатай тэнцэж чадсан. Дээрээс нь тэд нэг тоглолт хийх дутуу байгаа юм. Гэхдээ Черногорийн хэсгийн сүүлийн тулаанд Швейцарийн хүчтэй баг хүлээж байгааг тооцолгүй орхиж болохгүй.