21 настай Данийн теннисчин WTA буюу олон улсын эмэгтэй теннисчдийн холбооны чансааг 2010 оны 10 сарын 11-нд тэргүүлж эхэлсэн бөгөөд 52 долоо хоног энэ байр сууриа алдаагүй байна. Түүний энэ амжилтыг Бээжинд үргэлжилж байгаа Чайна Опен тэмцээний зохион байгуулагчид үнэлж, хүлээн авалт хийн, бэлэг дурсгалын зүйлс гардуулжээ. Каролине Возняцки дэлхийн чансааг тэргүүлсэн Данийн анхны теннисчнээр шалгарсан бөгөөд энэ байр сууриа хадгалсан үзүүлэлтээрээ манай гарагийн шилдгүүдийн жагсаалтын 9-т бичигдэх боллоо. Эмэгтэйчүүдийн чансааг хамгийн удаан ахалсан теннисчин бол Германы домогт Штеффи Граф. Тэрээр нийт 377 долоо хоног тэргүүн байр эзэллэж байжээ. Араас нь, Мартина Навратилова, Крис Эверт зэрэг Америкийн алдарт теннисчид жагсаж байна. Их спортод хоёр дахь удаагаа эргэн ирэх тухай цуурхал тараагаад байгаа Швейцарийн Мартина Хингис 209 долоо хоногтой 4-р байр эзэллээ. Өнөөдөр WTA цувралд өрсөлдөж байгаа бүсгүйчүүдийг Серена Уилльямс манлайлж байна. Дүү Уилльямс 123 долоо хоног дэлхийн шилдэг теннисчнээр шалгарч байсан бөгөөд Возняцки-г Америкийн теннисчний амжилтыг эвдэхийн тулд жил хагасын хугацаа шаардлагатай юм. Одоогоор тэрээр Чайна Опен-ий ¼ шигшээ шатны өрсөлдөгч Эстонийн Кайя Канепи-гийн эсрэг тулаанд бэлдэж байна. Канепи хэдхэн хоногийн өмнө Токиод дэлхийн №1 теннисчинг буулган авсныг энэ дашрамд дурдъя.