“Манчестер Сити” багийн довтлогч Карлос Тевесийг 14 хоногийн турш талбайд гарахыг хоригложээ. Үүний шалтгаан нь, тэрбээр Аваргуудын лигийн тоглолтод “Байэрн Мюнхэн” багийн эсрэг тоглолтонд гарахгүй гэж орчуулагчаараа дамжуулан дасгалжуулагчдаа хэлүүлсэн явдал юм. Харин үүнийг К.Тевесийн хувийн зөвлөх эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “Би англи, испаниар ярьдаг. Дүрс бичлэгийг үзэхэд К.Тевес тэгж хэлээгүй харагдсан. Харин түүний орчуулагч алдаа гаргасан” гэж “Ассошиэйтэд Пресс” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Гэвч эцсийн үнэн хариуг К.Тевес өөрөө өгөх л үлдлээ.