Нанотехнологийн үндэсний хоёрдугаар чуулган маргааш өглөө эхэлнэ. МУИС-ийн Эрдмийн танхимд өдөржин үргэлжлэх зөвлөгөөн судлаач мэргэжилтнүүд болон магистрант, докторант, оюутнуудын дунд тусдаа хэлэлцүүлэгтэй болох аж. Оролцогчид 60 гаруй илтгэл тавьж нанотехнологийн асуудлыг хэд хэдэн талаас хөндөн ярилцах юм. Тухайлбал, асуудлын хүрээнд хийсэн судалгаа боловсруулалтыг танилцуулж, хэрэглээний чиглэлүүдийг тодорхойлох, үйлдвэрлэлийг хэлэлцэх, манай улсад тохиромжтой нанобиотехнологийг авч үзэх юм. Мөн Монгол дахь нанотехнологийн байдал, хөгжил хандлагыг ч хэлэлцэж энэ чиглэлийн шилдэг судлаач оюутныг танилцуулах гэнэ.