Өнгөрсөн жил ОХУ-ын нууц албаныхан Хятадын нэг иргэнийг тагнуулын хэргээр баривчилснаа нууцалж байсан юм. Харин өчигдөр буюу Лхагва гарагт ямар учраас баривчилсан тухай мэдээллийг “BBC”-д өгч энэ хэргийн талаар хэвлэлд анх удаа дэлгэлээ. Оросын талын мэдэгдсэнээр, Хятадын иргэн Тун Шениюн ЗХУ-ын үеийн, пуужингаас хамгаалах “S300” системийн нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг олж авсан гэнэ. Оросууд Тун Шениюнийг 2010 оны 10 дугаар сард Москвад орчуулагч, тайлбарлагчийн ажил хийж байхад нь баривчилжээ. Одоогоор Хятадын тал үүнтэй холбоотой ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.