УИХ-ын чуулганаар 2011 оны төсөвт тодотгол хийх тухай хэлэлцэж байгаа юм. Харин чуулганы завсарлагаанаар гарч ирсэн зарим гишүүд Сангийн сайд алдаатай, буруу бодлого барьж байна гэж бухимдаж байлаа. Тухайлбал Д.Ганхуяг гишүүн, он дуусахад хоёрхон сар үлдээд байхад их хэмжээний мөнгийг тодотголоор оруулж ирж байгаа нь буруу гэв. Энэ жилийн эхэнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын 30 хувийг өгч, оны эцэст үлдсэн 70 хувийг гүйцээж өгөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр компаниуд ажлаа хугацаанд нь дуусгаагүй байсан ч үлдсэн мөнгөө авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлж байгааг дээрх гишүүн дурдсан юм. Нөгөө талаас ажлаа хугацаанд нь, чанартай сайн хийе гэсэн ч мөнгөндөө баригдаад ажил нь удааширч байгаа аж ахуйн нэгжүүд цөөнгүй байгаа гэнэ. 2011 оны эхэнд төсөв баталж байхад яагаад 30, 70 хувиар нь хувааж олгох болсон талаар Засгийн газар тайлбарлахдаа ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу ингэж олгохоор болсон гэж тайлбарлаж байсан. Д.Ганхуяг гишүүн “Монгол улсын хөгжлийг Засгийн газар нь мэддэг юм уу, гадаадынхан мэддэг болсон юм уу?” гэж бухимдангүй хэлж байлаа. Харин Ц.Шинэбаяр гишүүн “Оны эхэнд төсвөө багаар баталчихаад он дуусч байхад лаг болж харагдах гээд нөөцөлсөн их хэмжээний мөнгөө гаргаж ирдэг. Сангийн сайд төлөвлөлт гэдэг үгийг ойлгодоггүй” гэв.