Өнгөрсөн даваа гаригт ШШГЕГ-ын 421 дүгээр ангид ял эдэлж байсан Дорнод аймгийн харьяат 41 настай эрэгтэй Ц өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан билээ. Ялтан өнгөрөгч долдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн шүүхээс бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлэн тус хорих ангид хувиарлагдаад байсан аж. Тэрбээр гадуур ажиллаж байхдаа буюу есдүгээр сарын 26-нд бусадтай нийлж архи уусан байна. Тиймээс хорих ангийн дарга түүнд, сахилгын байранд 30 хонох шийтгэл ногдуулжээ. Гэтэл тэрбээр сахилгын байранд гудасныхаа даавуугаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байна.

Б.Чимэг