Өнөөдөр Дархан-Уул аймгийн “Од цогцолбор” сургуулийн 11 дүгээр ангийн
сурагч ангидаа санамсаргүй байдлаар газ шахжээ. Гэтэл тус ангийн таван
сурагч ухаан балартаж, хоёр хүүхдийн амьсгаа нь боогдож эмнэлэгт
хүргэгдсэн байна.

Өнөөдөр Дархан-Уул аймгийн “Од цогцолбор” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч ангидаа санамсаргүй байдлаар газ шахжээ. Гэтэл тус ангийн таван сурагч ухаан балартаж, хоёр хүүхдийн амьсгаа нь боогдож эмнэлэгт хүргэгдсэн байна. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хоёр охин нь хэвтэн эмчлүүлж, нөгөө гурван сурагчийн бие гайгүй байсан учир гэрт нь гаргажээ. Газ цацсан сурагч уг газыг ээжээсээ авсан хэмээн мэдүүлсэн байна. Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Золбоо