Өнөөдөр нийслэлийн хэмжээнд коронавирусний I тунд 18, II тунд 86, нэмэлт сэргээх тунд 854, нийт 958 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.0 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2988 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68322 (76.9 хувь), 16-17 насны 26926 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.