Монгол Улсад өнгөрсөн хоногт коронавирусний 585 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 385, орон нутагт 196 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол дөрөв бол харамсалтай нь гурван хүн нас барлаа. Орон нутгаас дөрвөн аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2474, гэрийн хяналтанд 4046 хүн байна.