Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд "Хөх сувд-2022" мөсний уламжлалт баяр гуравдугаар сарын 2-5-нд болох тов гарлаа. Энэ баярыг зорьж үзэх иргэдийн тоо нэмэгдэж, 15 мянган хүнийг хамуулсан судалгаа байна. Тус арга хэмжээний үеэр мөсөн шагай, мөсөн дээрх унадаг дугуйн уралдаан, мөсөн хотхоны тайлбарт аялал, нохой чарга, мөсөн дээрх олс таталтын тэмцээн болдог. Мөн хатирч морьдын уралдаан, морин чаргатай парад, галын наадам зэрэг сонирхол татсан олон арга хэмжээ болох юм. “Мөсний баяр” энэ жил 21 дэх жилдээ болох бөгөөд өнгөрсөн жил цар тахлын улмаас өнжсөн билээ.