Замын-үүд боомтын ачаа барааны тээвэрчид мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “өчигдөр гаргасан шийдвэрээр Замын-үүдийн ачаа тээвэр зохицуулалтанд зарцуулах гурван тэрбум төгрөгийг юунд зарцуулах талаар тодорхой мэдээлэл өгөхийг шаардаж байна. Зам тээврийн яаманд ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлтээ хоёр удаа гагаж тавьсан. Сүүлд саналаа өгөхдөө Зам тээврийн яамны гадаа өдөржин хүлээсэн ч сайдтай уулзаж чадаагүй. Зам тээврийн асуудал хариуцсан Гантулга гэж хүнтэй уулзахад “бид болгож байгаа, бүтээж байгаа гэх хариу өгсөн.
Түүний дараа Сангийн сайд Б.Жавхлан орон нутгийн тээвэрчдийн холбоо буюу Авто тээврийн хил, гааль, төрийн байгууллагуудтай хамтарч ажилна гэсэн.
Бид сайдын хэлснээр төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, хил гаалийн гацааг арилгах нь зүйтэй гэж найдаж байтал өчигдөр 50 цэргийн ахлагч гаргаж, Замын-Үүдийн асуудлыг шийднэ, гурван тэрбум төгрөгийг Засгийн газраас зарцуулна гэсэн. Тэр мөнгийг юунд зарцуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Замын-Үүдийн төрийн байгууллагуудад тэр тухай мэдээлэл алга. Тиймээс энэ ажлын чиг үүргийг гаргаж өгөхийг хүсэж байна. Мөн нэг метр куб ачаа 3000 юаньд хүрлээ. Энэ өртөгийг Эрээнд тодорхойлж байна. Засгийн газар энэ үнийг өсгөж байгаа. Хил хаалттай энэ үед ачаа барааны үнийг наймаачид, жолоочид өсгөж байна гэдэг. Бид орж гарахгүй байж яаж үнэ нэмэх юм. Засгийн газар Үндэсний тээврийн корпорацийг гэнэт гаргаж ирсэн. Тээврийн зохицуулалт хийнэ, үнийн хөөрөгдлийг багасгана гэж яриад байгаа. Гэтэл энэ байгууллага урьд нь хаана байсан юм бэ. Хаанаас мэдэгдэхгүй байгууллага гарч ирсэн” хэмээн хэллээ.
Т.Мөнхжаргал