Монголын шагай харваачид мэдээлэл хийлээ. Тэд шагайн харвааны нэр болон дүрмийг өөрчилж, олон улсад таниулах Шагаа харваа гэх нэрийн дор тэмцээн уралдаан хийж байгааг эсэргүйцэж тайлбар хийлээ.
Шагай харвадаггүй Мөнхдэлгэр, Мягмарсүрэн нарын хэдэн хүн Монголын үндэсний шагай харвааны дүрэм журам, нэрийг нь өөрчилж, олон улсын шаагаа холбоо гэдэг нэртэй болгож энэ амралтын өдрүүдээр Монголын шагай харваа, шагаа харваа гэдэг тэмцээн зохиох гэж байна. Үүндээ улаан, ногоон, цагаан хасааны нэрийг өөрчилж нэрлээд байна. Шагай харвааг эртнээс дээдэлж ирсэн улаан хасааг газарт тавьдаггүй гэх мэт эртний ёс жаяг бий. Гэтэл гурвын оноо, дөрвийн оноо гэх мэт дүрмийг оруулж иржээ. Үүнийг зогсоохыг шаардаад байна. Уламжлалт шагай харвааг энэ маягаар зэрэгцүүлээд олон улсад таниулъя хамтарч хийе гэж байна. Уламжлалт шагай харвааг ийм маягаар зэрэгцүүлж хөгжүүлэх боломжгүй. Монголд шагай харваагаар хичээллэдэг харваачдын 80 хувь нь залуучууд. Хэрэв энэ маягаар хөгжүүлнэ гэвэл Монгол хувцасны ёс жаяг, эмэгтэй хүн харвадаггүй гэх мэт цээр ёснууд алдагдаад эхэлвэл цаашлаад устаж үгүй болно" гэлээ.
Т.Мөнхжаргал