зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Алтангэрэл: ”Гэртээ туршъя” бол хүүхдүүдийг байгалийн шинжлэх ухаанд “уруу татах”, түүнд нь эцэг эхчүүдийг туслуулах зорилготой

2022-2-14
0
ЖИРГЭХ

“Монгол HD” телевизийн бэлтгэн хүргэдэг “Шарк Танк” нэвтрүүлгийн хоёр дахь улирлын хамгийн бяцхан оролцогчид болох А.Энхмөрөн, А.Цэцэнбилэг нарыг аав Б.Алтангэрэлийнх нь хамтаар 24tsag.mn ярилцлагын буландаа урилаа. Б.Алтангэрэлийнх ам бүл зургуулаа, А.Энхмөрөн айлын том охин, доороо гурван дүүтэй, харин дүү А.Цэцэнбилэг нь өөртэйгөө усны дусал мэт адилхан ихэртэй гэнэ. Ингээд Б.Алтангэрэлийн гэр бүлийн сонирхолтой яриаг уншигч та бүхэндээ хүргэж байна. Б.Алтангэрэл хоёр хүүхдийн хамт “Гэртээ туршъя” хэмээх сонирхолтой төслөөрөө “Шарк танк” нэвтрүүлгийн Д.Бадрал шаркаас хөрөнгө оруулалт татаж чадсан билээ. Аав, охин, хүү гурвын хувьд энэ төсөл дээр өөр өөрийн үүрэг рольтой оролцсон. Туршилтуудын санааг Б.Алтангэрэл ах баяжуулсан бол “Гэртээ туршъя” гэдэг нэрийг өгөхөд хоёр хүүхдийнх нь оролцоо их байжээ. Бас аавынх нь онцолсноор хөрөнгө оруулалт татаж чадсан гол зүйл нь хоёр хүүхэд нь төслөө маш сайн танилцуулж чадсан нь гэнэ.


Б.Алтангэрэл ахыг “Шарк Танк”-ын тайзнаас үзсэн хүмүүс түүнийг хэр үлгэр жишээч сайн аав бэ гэдгийг харсан биз ээ. Бидний яриа ажлын сонин сайхнаар эхлэв. “Гэртээ туршъя” төслийн баг туршилтуудаа нэмсээр 113 туршилт, найман жижиг багцаар хүрээгээ тэлжээ. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий боловсролын сургуулийн “Цөм” сургалтын хөтөлбөрийн физик, хими, биологийн хичээлийн хүрээнд багтсан бүх туршилтуудыг багцалсан явдал байв. Ийн ярилцах зуур аав, охин, хүү гурвын дунд өрнөсөн гэр бүлийн сонирхолтой яриа бидний анхаарлыг өөр тийш нь татлаа. Б.Алтангэрэл аль болох гэр бүлдээ цаг зарцуулахыг хүсдэг. Тэрбээр “Одооны хүүхдүүд цахим орчинд илүү их цаг зарцуулах болсон. Эцэг эхчүүд ч ялгаагүй. Харин би амралтын өдрөөр хүүхдүүддээ цаг зарцуулах дуртай. Энэ төслийн санаа анх тэндээс л гарсан. Янз бүрийн туршилтыг хүүхэдтэйгээ хамт хийгээд л үз. Тэд бидний толь шүү дээ. Өөрсдөө үлгэрлэж байж хүүхдүүд зөв хүмүүжнэ” гэв.

Хүүхдүүд аавтайгаа маш нээлттэй ярилцаж байлаа. Өнгөрсөн зун тэд гэр бүлээрээ говийн аялалд гарчээ. Говьд үзсэн гэр бүлийн кино үдэш, бас ээжийх нь хийсэн амтат хоол аяллыг чимсэн тухай тэдний яриа үргэлжилсэн юм. Б.Алтангэрэл “Хүүхдүүдтэй аялах хөгжилтэй бас сонирхолтой шүү. Бие биенээ илүү нээж өгч, дурсамж бүтээх хамгийн сайхан. Дан ганц хамт байхад биш, тэдэнтэй илүү ойртож, хүүхдийн өнцөгөөс амьдралыг харах боломжыг аялал өгдөг. Тиймээс туршилт ч бай, аялал ч бай бүхий л зүйлээ хүүхэдтэйгээ хамт хийгээд л үзээрэй” гэв.

Охин А.Энхмөрөн анхны туршилтын санааг аавдаа өгсөн хүн. Одоо 13 настай, “Оргил” дунд сургуулийн долоодугаар ангийн сурагч. Физикийн хичээлийн туршилтандаа аавынхаа тусламжийг авснаар тэдний санаа эхэлжээ. Түүнээс хамгийн дуртай хичээлийх нь талаар асуухад “Химийн хичээлдээ дуртай, амархан болохоор” гэж хариулсан юм. Хэвлүүхэн яриатай энэ охин ирээдүйд аавынхаа мэргэжлийг өвлөсөн мундаг химич болох мөрөөдлөө бидэнтэй хуваалцлаа. Химийн туршилтад хамгаас дуртай тэрээр чөлөөт цагаараа аавынхаа бизнесийг дэмжиж, туршилтуудаа багцалж, сурталчилгааны зураг авахад нь тусалдаг юм байна.

Б.Алтангэрэлийн дунд хүү А.Цэцэнбилэг өөртэйгөө усны дусал мэт ижилхэн ихэртэй. Тэд хоорондоо дэндүү адилхан болохоор найзууд нь хүртэл ялгалгүй андуурах үе байдаг. Түүнтэй аавтайгаа хийсэн шинжлэх ухааны туршилтын талаар ярилцлаа. Тэрбээр “Туршилт хийх маш гайхалтай. Ялангуяа галт уулын туршилт хамгийн гоё нь учраас надад таалагддаг” гэсэн юм. А.Цэцэнбилэг “Том болоод их мөнгөтэй, бас амралтын өдрөөр амардаг ажил хийнээ, банкир болоод аав ээжийгээ баярлуулна. Хамгийн гол нь банкир хүн хагас, бүтэн сайнд амрах боломжтой. Тийм болохоор том болоод банкир болж хүүхдүүдтэйгээ их цагийг өнгөрүүлдэг яг өөрийнхөө аав шигээ хүн болно” гээд эргэлзэх юмгүй өөрийнхөөрөө ярих түүний цагаахан мөрөөдлийг нь аав ээж нь ихэд дэмждэг ажээ...

Б.Алтангэрэл ах төслийнхөө талаар “Манай төслийн гол зорилго бол ашиг олох биш. Хамгийн гол нь энэ туршилтуудыг хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт хийх боломжтой. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүддээ зарцуулах цаг ихэсч, тэднийхээ мөрөөдлийг хуваалцах боломжтой болно. Бас хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд “Гэртээ туршъя” төсөл тус болно” гэлээ. Гурвалжингийн гүүрний тэнд өөрийн лабораторитай “Гэртээ туршъя” төслийн ойрын зорилгын нэг нь хотын төвд хүүхдүүд ирээд туршилт хийж болдог тийм оффистой болох. Бас Боловсрол, шинжлэх ухааны яамтай ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд нийцсэн хөтөлбөрт нь хамтрах. Боловсролын салбарт хөрөнгө оруулах, хүүхдүүдийн сэтгэн бодох чадварт хөтлөх ийм гэгээн мөрөөдөлтэй “Гэртээ туршъя” төслийн багийн аав, хүү, охин гурвын энэ сайхан хүсэл биелж завгүй аав ээжүүд зав гарган хүүхдүүдтэйгээ хамт туршилт хийн, тэднийхээ хүсэл мөрөөдлийн түүчээлэгч нь байж явах болтугай.

Т.Мөнхжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
“МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.64.12)
    хэлэх үг олдсонгүй, яасан сайхан гэр бүл вэ. хүүхдүүд томчууд ялгаагүй бүгд утсаа ширтэх болсон өнөө үед их хэрэгтэй зүйл байна
    2022 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.252)
    ямар мундаг аав бэ. манай монголчууд хүүхдүүддээ цаг гаргадаггүй шүү. Гаргаж байх хэрэгтэй
    2022 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
    6 цаг 31 мин
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
    6 цаг 34 мин
  • Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
    6 цаг 50 мин
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
    7 цаг 36 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 53 мин
  • Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа
    8 цаг 23 мин
  • Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
    8 цаг 30 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    8 цаг 32 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
    9 цаг 23 мин
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    10 цаг 2 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    10 цаг 52 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    11 цаг 7 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    11 цаг 46 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    12 цаг 14 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    12 цаг 29 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    12 цаг 40 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    12 цаг 55 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    13 цаг 4 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    13 цаг 18 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    13 цаг 47 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ
  • Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ
  • Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК