Манай улсын 68 оюутан Украинд суралцдагаас зургаа нь энэ уил цахимаар эх орноосоо суралцаж байгаа талаар бид мэдээлсэн. Харин үлдсэн 62 оюутны дөрөв нь эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Энэ дөрвөн оюутан эх орондоо ирэх хүсэлтээ Украиныг хариуцдаг Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яамандаа мэдэгдсэн юм байна. Украин улсад энэ оюутнуудаас гадна Монголын 20 орчим иргэн байнга оршин суудаг хэмээн бүртгэлтэй байдаг. Варшав дахь Элчин сайдын яаманд бүртгүүлээгүй, Украинд оршин суудаг Монголын иргэн байвал tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.
С.Сүлд