Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 34, аврах ажиллагааны 1 дуудлагаар ажиллаж, 870 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гал түймэрт өртөж 1 иргэн нас барж, 1 иргэн угаартсан байна. Аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэр хорооллын айл өрхийн аюулгүй галлагааны заавар зөвлөмж өгөх нэгдсэн зохион арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.