Өнөөдөр 18:30 цагийн байдлаар Тээврийн цагдаагын албаны шуурхай удирдлагын утсанд, зам тээврийн ослын дуудлага 276 бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад 51 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс гүн гэмтсэн 16, зөрчлийн шинжтэй 241, согтуугаар жолоо барьсан долоо, болон бусад 12 дуудлага бүртгэгдсэн. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэсээс дараах зөрчлийн мэдээллийг ирүүлжээ.
Нийслэлийн гудамж, замд байрлах хяналтын төхөөрөмжид хурд хэтрүүлсэн зөрчил 2460, гэрэл дохионы зөрчил 370, нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил 3159, e-police aппликейшнд 457 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Замын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол аваар гарах эрсдэлтэй байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой хандана уу.