зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цахим шилжилт бол нийтээрээ хөгжиж, хамтаараа хожих боломж

2022-2-15
0
ЖИРГЭХ

Бид технологиос хамааралтай эрин үед амьдарч байна. Технологи нь цаг хугацааг хэмнэх, амьдралын үйлдэл бүрийг илүү хурдан, илүү үр дүнтэй болгох боломжийг бидэнд олгодог. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааныхаа  хөтөлбөрт “Цахим үндэстэн” болох зорилтыг тавиад буй. Тэгвэл хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын хувьд тулгамддаг бүхий л асуудлаа цахим технологийг ашиглан цэгцлэх ажлаа эхлээд байна. Дэлхийн хотууд иргэдийнхээ оролцоог хангах, авлига, хүнд суртлыг бууруулах гээд их хотод тулгардаг бүхий л  асуудлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар шийдэж эхэллээ. Жишээлбэл, хойд хөршийн Москва хот төрийн үйлчилгээ, түгжрэл, авлига, хүнд суртал гээд хот бүхэнд тулгамддаг асуудлаа мэдээллийн технологийн тусламжтайгаар цэгцэлж эхэлжээ.

No description available.

Тэгвэл Улаанбаатар хотын тухайд онцлогтоо тохируулсан ухаалаг системийг ямар хувилбараар, ямар арга аргачлалаар хэрэгжүүлж эхэлж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.  Тэрбээр “Гарцаагүй хийх ажлын нэг бол Улаанбаатар хотыг цахимжуулах юм. Технологи хурдацтай хөгжиж, технологийн эрин зуун ирчихээд байна. Дэлхийн бүх хот ухаалаг технологийн программ хэрэгжүүлж, хүний хүчин зүйлээс хамаарахгүй тогтолцоо руу орчихлоо. Хөгжлийг урт хугацаагаар нь харах ёстой. Улаанбаатар хот хэдий чинээ богино хугацаанд технологийн шинэчлэл  хийж чадна, тэр хэмжээгээр Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоо нээлттэй, ил тод явагдаж, төрийн хүнд суртлыг багасгах,  авлигын индексийг бууруулах, цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Ухаалаг удирдлагын систем маш олон давуу талыг авчирна. Тиймээс технологийн шийдлийг хурдтай хийх ёстой.  Улаанбаатар Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэлдээ амьдарч байгаа том хот боловч дэлхийн түвшинд аваачиж харвал жижиг хот учир хөрвөх чадвартай, шилжилтийг хурдан хийх боломжтой юм. Сая Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хотыг бүрэн цахимжуулах, камержуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг ярилцсан. Авто зам, хөнгөн галт тэрэгний тойрог замын болоод бусад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төдийгүй хүнд суртал, авлигыг бууруулах үндсэн зорилгын малгай нь “Ухаалаг Улаанбаатар”  дижитал шилжилт юм. Цахим шилжилтийг хийснээр авлигын индекс буурч, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүнд сэргэнэ” хэмээсэн юм.

No description available.

 

Ухаалаг систем төрийн албанд шинэчлэл авчраад зогсохгүй зардал, цаг хугацааг хэмнэж байгаа

No description available.

Улаанбаатар хот цахим шилжилтийн “Нэг тархи нэгдсэн систем” төслийг 2024 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж буй. Энэхүү системийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.


-“Нэг тархи нэгдсэн систем”-ийн талаар танилцуулахгүй юу. Энэ систем нэвтэрснээр ямар үр дүн гарах вэ?

-Нийслэлийн 1.6 сая иргэн, бизнес эрхлэгчид болоод төрийн байгууллагуудын харилцаа холбоог нэг системд оруулж, нэг мэдээллийн системтэй болгосноор төвөггүй, ойлгомжтой болох юм гэсэн концепцийг үндэслээд “Нэг тархи нэгдсэн систем”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэ систем нь таван үндсэн зорилттой. Үүнд:

-Авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах

-Замын хөдөлгөөний хяналт, удирдлагыг сайжруулж, ачааллыг бууруулах

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлага, цахим соёлыг дээшлүүлэх

-Худалдан авалт, бүтээн байгуулалтын ажлын ил тод байдлыг нэмэгдүүлэх

-Иргэдийн тав, тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх

Энэ бүгдийг гурван бүлэгт багтаан хэрэгжүүлэх юм. Цахим засаглал, зам тээвэр, аюулгүй хот гэсэн гурван бүлгийн хүрээнд 12 дэд төсөл, 27 арга хэмжээг  2024 он хүртэлх хугацаанд нэвтрүүлнэ.

-Гурван дэд бүлгээс зам тээврийг онцлоод, жишээ татаж тайлбарлахгүй юу?

-Зам тээврийн харилцаанд хүн бүр оролцдог. Маш их асуудал өрнөдөг. Машинаа унаад өглөө гэрээсээ гарахаас эхлээд гэрлэн дохиогоор зорчих, түгжрэлд орох, зарим нь зөрчил гаргаж, зарим нь зохиомол түгжрэл үүсгэх гэхчлэн олон төрлийн харилцаанд орж байдаг. Бид хамгийн түрүүнд Улаанбаатар хотын хамгийн ачаалал ихтэй 10 уулзварт хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилсан камерын ухаалаг системийг нэвтрүүлнэ. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил багасна, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилнэ, мөргөлдсөн шүргэлцсэнээс үүдэлтэй цаг хугацаа алдах, зам дээр түгжрэл үүсгэх  байдал арилна. Бүрэн тоноглосон камер суулгаснаар тэрхүү камерын бичлэг байгаа тохиолдолд цагдаа, зохицуулагч дуудах шаардлагагүйгээр нотлох баримт болох юм. Цагдаа, даатгал гээд бүгдэд бичлэг нотлох баримт болох учир хүн бэртэж гэмтээгүй л бол зам дээр цагдаа, даатгал хүлээж зогсох шаардлагагүй болно. Нийслэл хотын хэмжээнд өдөрт замын цагдаагийн 250 албан хаагч ажиллаж байгаа. Нэг албан хаагчид 1750 тээврийн хэрэгсэл ноогддог. Түүнчлэн жолооч нарт зориулсан “Smart car” системийг  ажиллуулж эхэлсэн. Одоогоор 200 мянган иргэн энэхүү системийг ашиглаж байна. Зам дээрх ачаалал, аль зам засвартай байгаа талаар гэхчлэн замын талаарх бүхий л мэдээллийг уг системээс авч байгаа.

-“Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн бас нэг систем нь “UB erp” систем. Төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн энэхүү системийг ашиглан нийслэлийн харьяа газар, алба, агентлагуудын албан хаагчид албан бичиг, үүрэг даалгавар, өргөдөл гомдол, хурал, уулзалт, сургалт, судалгаа, цаг бүртгэл гэх мэт өдөр тутмын үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү системийн үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-“UB erp” системд нийслэлийн 1100 гаруй байгууллага нэгдээд байна. 204 хороо, нийслэлийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэг, нийслэлийн нутгийн захиргааны 35 агентлаг, төсөвт үйлдвэрийн газрууд гэхчлэн 1100 гаруй байгууллагын 35 мянга гаруй албан хаагч  иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгэхээр “UB erp” системд энэ бүх албан хаагч багтаж, мэдээлэл солилцож, албан тоот, үүрэг даалгавраа цахимаар өгч авч, цахим орчинд ажиллаж байна гэсэн үг. Яг одоо л гэхэд 3126 албан хаагч онлайн байна. Өдөрт дунджаар 1800 гаруй өргөдөл, гомдол нийслэлд хаяглагдан ирж, төрийн байгууллагынхан шийдвэрлэдэг. Тэгэхээр өөрт хамааралтай өргөдөл гомдол, шат шатны үүрэг даалгаврыг энэ системээс авч байдаг. Нийслэл дотооддоо маш хурдтай ажилладаг. Байнга хурал зарлаж, асуудлыг шийдвэрлэж дуусгадаг онцлогтой. Энэ систем төрийн албанд шинэчлэл авчраад зогсохгүй зардал, цаг хугацааг хэмнэж  байгаа.

No description available.

-Хотын дарга 2022 оны эхнээс нийслэл хотод 74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авахгүйгээр ажиллах боломжийг иргэд, аж ахуйн нэгжид олгосон. Энэхүү үйлчилгээний тухайд юу хэлэх вэ?

-74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд маань онлайнаар бүргүүлж, бүртгэлийн хуудас авч байгаа. Www.ulaanbaatar.mn  сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл хэсэгт ороод QR код бүхий бүртгэлийн хуудсыг хэвлээд авчихна. Энэ QR код нь цаашдаа байгууллагуудын үүдэнд байрших бөгөөд асуудал үүссэн үед тэрхүү кодыг ашиглан иргэд гомдол, мэдээлэл өгдөг болох юм. Хэрэвзээ ийм гомдол, санал ирээгүй бол тухайн газарт хяналт шалгалт хийх шаардлагагүй гэсэн үг. Төрийн хяналт шалгалтыг цахимжуулж байгаа хэлбэр юм  гэлээ.

No description available.

Цахим шилжилт хийх технологийн бааз суурь өнгөрсөн жилүүдэд амжилттай тавигдсан. Улаанбаатар хотыг ухаалаг, дижитал болгох зорилт  2024 он хүртэл амжилттай хэрэгжиж, хотод тулгамддаг олон асуудал дэлхийн хотуудын жишгээр шийдэгдэнэ гэсэн хүлээлт байна. Цахим системийг нэвтрүүлж, цахим засаглалыг нутагшуулж, цахим үндэстэн болсноор авлига, хүнд суртлыг бууруулж, нийтээрээ хөгжиж, хамтаараа хожих боломж бүрдэх юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
“МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
    2 цаг 26 мин
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
    2 цаг 29 мин
  • Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
    2 цаг 46 мин
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
    3 цаг 31 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 48 мин
  • Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа
    4 цаг 18 мин
  • Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
    4 цаг 26 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    4 цаг 28 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
    5 цаг 19 мин
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    5 цаг 57 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    6 цаг 47 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    7 цаг 3 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    7 цаг 41 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    8 цаг 10 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    8 цаг 25 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    8 цаг 36 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    8 цаг 50 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    8 цаг 59 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    9 цаг 14 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    9 цаг 43 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ
  • Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ
  • Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК