зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Өлзийжаргал: Энхийг сахиулах ажиллагааны үеэр байлдаантай кинонд орчихсон юм шиг л байсан

2022-4-28
0
ЖИРГЭХ

Өнөөдрийн ярилцлагын буландаа ОБЕГ-ын анхны эмэгтэй энхийг сахиулагч Э.Өлзийжаргалыг урилаа. Тэрбээр 2014-2015 онд НҮБ-ын БНӨСУ-д явагдсан UNIMISS ажиллагааны Мотобуудлагын IV батальоны Байлдааны хангалтын ротын Эмнэлгийн бүлэгт дотрын эмчээр үүрэг гүйцэтгэжээ. Э.Өлзийжаргал Онцгой байдлын албанд 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоо ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн их эмч, албаны даргаар ажиллаж байгаа юм.


-Таны хувьд ОБЕГ-аас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхны эмэгтэй. Хэдэн онд аль улсад болсон ажиллагаанд оролцож байсан бэ? Манай улсаас хэчнээн алба хаагч үүрэг гүйцэтгэж байв?

-Би 2014-2015 онд Төв Африкийн Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд дотрын эмчээр үүрэг гүйцэтгэсэн. Манай улсаас нэг жилдээ нэг батальон буюу 850 албан хаагч явдаг байв.

-Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үеийн нөхцөл байдал ямар байсан бэ? Анх удаа байлдааны нөхцөлд ажиллаж байв уу?

-Тийм ээ. Анх удаа дайны нөхцөлд ажиллаж байсан. Өмнөд Судан улсын иргэний дайн 2013 онд эхэлсэн бөгөөд иргэний мөргөлдөөн ид өрнөж байхад бид очсон. Эхний дөрвөн сар байнгын дайны нөхцөл байдалтай, цагийн байдал хүнд байсан. Яг л байлдаантай кинонд орчихсон юм шиг, тасралтгүй 3-4 өдөр байлдаан үргэлжилнэ. Гадаа буудалцаад л, бид гүйсээр нэг минутад амжиж хорогдох байранд орох ёстой. Нэг өдөр намайг жижүүр эмчээр ажиллаж байхад яаралтай улаан зэрэг зарлаад хүмүүс хоргодох байр руу гүйчихсэн. Гэтэл эмчилгээ хийгээд үлдсэн би хоёр сувилагч, нэг өвчтөнтэй дөрвүүлээ хоргодох байранд орж амжилгүй эмнэлэг дотроо үлдэж байсан. Эмнэлгийн байр сэндвич учраас ямар нэг хамгаалалт байхгүй сум хана нэвтэлнэ, цонхны доор зогсоолд байсан машиныг ирж онох дуу тас няс гээд л хаа сайгүй буудалцана. Тэр үед байдлыг гартаа аваад хамгийн түрүүнд “хэвтээд” гэсэн команд өгсөн. Эмнэлгээс гараад хоргодох байр руу гүйж байхад хажууханд агаар дээр сум дэлбэрээд яг л байлдаантай кино шиг нөхцөл байдалтай байсан.

No description available.

-Тийм шүү. Бид кинон дээрээс харж байснаас өөрөөр мэдэхгүй. Энхийг сахиулах ажиллагаанд явах саналыг та өөрөө гаргаж байсан уу? Гэр бүлийнхэн нь юу гэж хүлээж авч байв?

-Анх 2013 онд энхийг сахиулах ажиллагаанд явах саналаа гаргаж байсан. Гэр бүлийнхэн маань эхлээд гайхаж хүлээж авсан. Яагаад заавал дайн болж байгаа бүс рүү явах гээд байгаа юм? гэж байсан. Би өөрөө явахыг хүсч байсан болохоор явмаар байгаагаа хэлэхэд ойлгож хүлээж авсан. Дарга нар маань, ар гэр маань намайг сайн дэмжсэн.

Үүрэг гүйцэтгэж байх үед сэтгэлийн зовиургүйгээр арыг минь бат дааж байсан гэр бүлийнхэн минь байсан учраас би тэнд тайван үүрэг гүйцэтгэж байсан.

-Ээж хүний үүргийг, албан хаагчийн үүргээ хэрхэн зохицуулдаг вэ? таны хувьд.

- Монгол эмэгтэйчүүд сайн ээж, сайн хань байхын зэрэгцээ ажлаа алдахгүй авч явах сорилттой нүүр тулдаг. Миний хувьд ч тэр ажил, амьдралаа аль алийг нь зохицуулж авч явж байна. Нөхөр маань мөн цэргийн албан хаагч учир хамтдаа гэр бүлийнхээ төлөө, эх орныхоо төлөө үүргээ гүйцэтгэж байна.

-Таны энгэр дээрх хоёр медаль ямар учиртай вэ? Нэг нь “энхийн төлөө” гэсэн бичигтэй харагдаж байна.

- НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд ажиллахад зургаан сар нь нэг жилтэй тэнцдэг. Энэ бол НҮБ-ын медаль. Миний хувьд нэг жил үүрэг гүйцэтгэсэн тул хоёр жилээр тооцогддог гэсэн үг. Энэ тэмдэг дээрх тоо үүрэг гүйцэтгэсэн жилийг илтгэж байгаа. Харин нөгөөх нь “Энхийн төлөө” та үүрэг гүйцэтгэсэн гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон нэр хүндтэй медаль байгаа юм.

- Хэрэв явах боломж гарвал ахин энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох уу?

-Боломж нь олдвол явахыг хүсдэг. Харин ар гэрийн байдлаа нөхөртэйгөө сайн зөвлөлдөж байж шийдэх хэрэгтэй. Бид бага насны хоёр хүүхэдтэй. Магадгүй хүүхдүүдээ том болсны дараа явахад оройтохгүй байх.

-ОБЕГ-аас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон гурван эмэгтэй байдаг гэсэн. Манай улсаас өнгөрсөн 20 жилд хэчнээн бие бүрэлдэхүүн явж байсан юм бол?

- Манай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жил ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд манай ОБЕГ-аас гурван эмэгтэй үүрэг гүйцэтгэж байсан. Анхны эмэгтэй нь би болж, үүний дараа холбоочин, ахлагч эмэгтэйчүүд маань явсан.

No description available.

- Та Онцгой байдлын албыг өөрийнхөөрөө тодорхойлбол юу гэж хэлэх вэ?

- Онцгой байдлын алба маань үнэхээр бахархалтай сайхан алба. Бид энх цагт ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж байна. Энд хүн чанартай, хүний мөстэй, тэвчээр зоригтой хүмүүс ажилладаг гэж боддог юм. Тиймдээ ч албаараа маш их бахархдаг.

- Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Т.Мөнхжаргал

No description available.

No description available.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Улаанбаатарт 23 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (178.235.177.117)
    Unekheer teneg unee bn daa
    2022 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    12 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    27 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    36 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    50 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    1 цаг 19 мин
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
    1 цаг 20 мин
  • Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    1 цаг 28 мин
  • Халз буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Энхжаргал алтан медаль хүртжээ
    1 цаг 38 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    1 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 51 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 4 мин
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    17 цаг 58 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    18 цаг 13 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    18 цаг 17 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 58 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    19 цаг 27 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    19 цаг 30 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    21 цаг 44 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    22 цаг 12 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    23 цаг 38 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК