Оюутны бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхолыг төрүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой Монголын оюутны спортын V наадамд 29 их, дээд сургуулийн 1607 оюутан тамирчин спортын 10 төрлөөр амжилттай оролцлоо.
Нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг МУИС-ийн баг тамирчид, хоёрдугаар байрыг Их Засаг ОУИС-ийн баг тамирчид, гуравдугаар байрыг “Мон-Алтиус” дээд сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ.
Энэ удаагийн наадмын хаалтын үйл ажиллагааны төрийн далбааг мандуулах ёслолыг оюутны V наадмын шилдэг 4 тамирчид болох шатрын эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга, МУИС-ын оюутан , их мастер Г.Агьбилэг, таеквондоогийн тэмцээний 49кг жингийн аварга, Азийн оюутны аваргын тэмцээний мөнгөн медальт, Их засаг ОУ-ын их сургуулийн оюутан, ОУХМ Т.Ганболор, жүдо бөхийн тэмцээнй 60 кг жингийн аварга, Залуучуудын Азийн аварга, Мон-Алтиус дээд сургуулийн оюутан ОУХМ Э.Сумьяабазар, ширээний теннисний тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга, Үндэсний биеийн тамирын дээд сургуулиийн оюутан, спортын мастер Б.Должинзуу нар байв.
Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу 2020 оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу 2 жилд нэг удаа оюутны спортын наадмыг зохион байгуулахаар болсон. Наадам өмнө нь 2005, 2009, 2013, 2017 онуудад тус тус зохиогдож байжээ.