Францын "Meikhaneh" хамтлаг их сэтгэгч Д.Урианхай, нэрт найрагч Л.Өлзийтөгс нарын шүлгээр дуу бүтээжээ. Тухайлбал, тэдний тус тус хоёр шүлгээр дуу хийсэн байна. Ийнхүү Монгол найрагчдын шүлгээр бүтсэн дөрвөн дуу "Meikhaneh" хамтлагийн "Chants du dedans, chants du dehors" цомогт багтжээ. Уг хамтлаг нь олон үндэстний хөгжмөөр уран бүтээлээ хийдэг. Харин тус цомгийн нээлт ирэх сарын 10-нд Парис хотод болох юм.
Д.Батчулуун