Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны явган хүний замыг шинэчлэх, засварлах ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Явган хүний замыг стандартын дагуу хийж гүйцэтгэх ажлыг БЗД-ийн 26 дугаар хорооноос эхэлж байна. Энэ замын ажил долоон сар гэхэд бүрэн дуусна гэдгийг иргэддээ хэлж байгаа.
Өмнө нь стандарт байгаагүй биш байсан, гэхдээ хэзээ ч стандартаа мөрдөж байгаагүй.
Тиймээс БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоноос Сүхбаатарын талбай хүртэлх явган хүний замыг шинэчилж, жишиг болгохоор ажлаа эхлүүллээ. Стандарт гэдэг нь хамгийн багадаа 1.5-2 метрийн өргөнтэй, цаашлаад 4.5-5 метрийн өргөнтэй иргэд чөлөөтэй зорчих боломжтой, хальтардаггүй байхыг хэлнэ” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)