Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт наашилсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 тушаалаар баталсан хуваарийн дагуу амарна" гэлээ.
Уг тушаалын дагуу
- 1-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд
- 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 10-нд хичээллэснээр III улирал дуусаж, амралт эхэлнэ.
Мөн 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 6-10-нд, 6-12 дугаар ангийнхан 13-17-нд анги дэвших болон улсын шалгалтад хамрагдах хуваарьтай байна.