Оюутолгой ХХК-ийн ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаж төв оффисын өмнө жагслаа. Ажилчдын хэлж байгаагаар “Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт цалингийн нэмэгдлийг гүйцэхгүй байгаа учир одоо байгаа цалинг хамгийн багадаа 30 хүртэлх хувиар нэмэхийг шаардаж албан бичгээ компанийн удирдлагуудад хүргүүлж байна. Цаашдаа үнийн өсөлт хэд болохыг мэдэхгүй, жилийн өмнө АИ92 бензин 1430 байсан бол өнөөдөр 2390 төгрөг болсон. Олон улсын бусад уурхайн ажилчдын цалинтай харьцуулахад Оюутолгойн цалин хамгийн бага. Уурхайн өдөр тутмын ажил тасралтгүй 12 цаг эрсдэлтэй хүнд нөхцөлд ажилладаг. Энэ жишгээр олон улсад ч мөн адилд цалингийн хэмжээ өндөр байдаг" гэв.
"Ажилчид цалингийн асуудлыг үйлдвэрчний эвлэлийн хороогоороо дамжуулан компанийн удирдлагуудад уламжилсан хэдий ч 100 хувь ажилчдынхаа талд байж чадсангүй. Дээрх хүсэлтэд 30 хувиар цалин нэмэх санал хүргүүлсэн хэдий ч гурван хувиар нэмсэнд харамсаж байна" гэв.
Т.Мөнхжаргал