Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн оролцоог чухалчилсан юм. Энэ хүрээнд үнэ төлбөргүйгээр хүүхэд сургасан нөхцөлд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх, хоолны зардлыг санхүүжүүлэх, зарим журам, шийдвэр, стандартад өөрчлөлт оруулж, тэдний үйл ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн энэ үеэр төрийн бус өмчийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч нараас тодорхой саналуудыг гаргаж, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.