Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийн буцаан олголт өгөх журам баталсан. Тэгвэл дээрх журмын дагуу тавдугаар сарын НДШ-ийн буцаан олголт энэ сараас эхлэн иргэдийн дансанд орох ёстой.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Иргэн өөрөө төлсөн НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25 болон түүнээс хойш иргэдийн дансанд орно. Урьдчилсан байдлаар 400 мянга орчим иргэн нэг сая ба түүнээс доош цалинтай байна. Үүнээс 80 мянган иргэн сайн дурын даатгуулагч байгаа бол бусад нь ААН-д албан журмын даатгал төлдөг иргэд байна. Тухайн байгууллагын шимтгэл төлөлт нв байгууллагын дансаар орж ирдэг. Ажилтан болоод сайн дурын даатгуулагчдын дансны мэдээллийг авах томоохон ажил эхэлдэг учир эхний сард буруу зөрүүтэй дансанд орох асуудал үүсэх магадлалтай гэдгийг хэлье. Бид хамтдаа төрд байгаа иргэдийн мэдээллийг ашиглан аль болох хүндрэл чирэгдэлгүйгээр шилжүүлгээ хийхээр ажиллаж байна" гэв.
Т.Мөнхжаргал