Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Амгалан, ДЦС-4-ийг нэг зуухаар өргөтгөх төслийн санхүүжилтыг Хөгжлийн Банкнаас гаргах шийдвэр гарсан. Тэгвэл өнөөдөр тус дулааны цахилгаан станцын өргөтгөлийн нээлт болох гэж байна.
Энэ талаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Амгалан дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн 85% болох 56.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгохоор судалж байна. Үлдэж байгаа 15 хувийн санхүүжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран гаргах байх.
Энэхүү төслийг нийгмийн ач холбогдол өндөртэй бөгөөд эдийн засгийн үр ашигтай байх боломжтой болохыг сүүлийн 2 сарын хугацаанд хийсэн судалгааны үр дүнд үндэслэн тооцсон байсан. Дулааны улиралд багтаан, хугацаа алдахгүй уг төслийг хэрэгжүүлэх ёстой. Иймд Хөгжлийн Банкны зүгээс нэн шаардлагатай төслүүдэд санхүүжилт олгож эхэлсэн нь цаг үеэ олсон ажил” гэжээ.
Сэтгэгдэл (1)