Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас эрт ургацын төмс тараагдсан тухай мэдээллээ. Наадмын амралтын өдрүүдээр төмсний нөөц дуусч хомсдол үүссэн. Харин лхагва гарагт Барс зах дээр эрт ургацын төмс 18 тонн нийлүүлэгдсэн бол өнөөдөр 26 тонн төмс нийлүүлэгдэж Улаанбаатар хотын бүх зах, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд тараагдсан байна.