Зам, тээврийн салбарын 2022 оны эхний хагас жилийн статистик мэдээллээс хүргэж байна.
2022 оны эхний хагас жилийн байдлаар усан замын тээврийн хэрэгслийн тоо 152 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрөв буюу 2.7 хувиар өссөн байна. Үүнээс:
- 106 буюу 70 хувь нь Хөвсгөл аймагт,
- 18 буюу 12 хувь нь Архангай аймагт
- 8 буюу 5 хувь нь Нийслэлд бүртгэлтэй байна.
Мөн үзлэгт хамрагдаагүй усан замын тээврийн хэрэгслийн тоо 99 буюу 15.1 хувь болж өссөн байна.
Мөн Монгол Улсад нийт 218 хөлөг онгоц байгаагаас өмнөх оны мөн үеэс 29 буюу 15.34 хувиар өссөн байна. Үүнээс:
- 18.3 хувийг Бүгд Найрамдах Сингапур Улс,
- 19.7 хувийг Малайз Улс, 14.2 хувийг Бүгд Найрамдах Индонез Улс,
- 12.4 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг тус тус эзэлж байна.