Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хууль зөрчсөн 60 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгожээ.
Үүнд Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 8.6,29.1.10 дахь заалтыг зөрчсөн нөхцөл бүрдсэн хэмээн үзжээ.
Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу холбогдох тайлбар, санал, нотлох баримтыг 2022 оны наймдугаар сарын 05-ны өдрийн дотор тус албанд ирүүлэхийг мэдэгдсэн байна.