зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наймдугаар сард зүүн, өмнөд хэсэгт олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байна

2022-8-01
0
ЖИРГЭХ

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

НАЙМДУГААР САРЫН ХҮЙТЭН ШӨНИЙН ДАВТАГДАЛ

Зураг 1–т 1981–2020 оны наймдугаар сард тохиолдсон хүйтэн шөнийн (ХШ [Cold night]: Агаарын хамгийн бага температур олон жилийн дундаж (1991–2020) утгаас хүйтэн байсан хоногийн тоо) тохиолдлын тоог үзүүлэв. Зургаас харахад наймдугаар сард баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 94.6–149.3 хүртэл буюу харьцангуй олон ХШ тохиолдсон байхад бусад нутгаар 40.0–67.3 удаа тохиолдсон байна. Харин 2000 оноос хойш ХШ–ийн тохиолдлын тоо (зураг 1б) харьцангуй цөөн өртөөг хамарсан байна.

Зураг 1. 1981–2020 оны наймдугаар сарын хүйтэн шөнийн тохиолдлын тоо а) 1981–1999, б) 2000–2020

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Наймдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20...+24°C, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг байна (Зурaг 2).

Зураг 2. 8–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].

Наймдугаар сарын агаарын дундаж температур 2001–2002, 2005–2008, 2011, 2015, 2016, 2018 онуудад ОЖД–аас 1–3°С–аар дулаан байж, өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 36–40°С хүрч халж байв. Харин 1980–1999 онуудад ОЖД–аас хүйтэн жилүүд үргэлжилж байсан бол 2003, 2004, 2010, 2012, 2017 онууд болон 2020, 2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар хүйтэн байсан байна (Зурaг 3).

Зураг 3. 8–р сарын агаарын температурын олон жилийн явц

 [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

Сарын нийлбэр хур танадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог (Зурaг 4).

Зураг 4. 8–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 198–1984, 1987, 1988, 1990–1995, 1998, 2000, 2007, 2012, 2013, 2017, 2018, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон бол 2001, 2002, 2004, 2006, 2008, 2011, 2014, 2016, 2019 онууд харьцангуй бага хур тунадастай байсан байна (Зурaг 5).

Зураг 5. 8–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан (Зураг 6), хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим (Зураг 6), хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг болон Төв аймгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6), хур тунадас Хэнтийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6), хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөлвтэй байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зураг 6. 2022 оны 8–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

Зураг 7. 2022 оны 8–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

Зураг 8. Баруун аймгуудын нутгийн 2022 оны 8–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Төвийн аймгуудын нутгийн 2022 оны 8–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Зүүн аймгуудын нутгийн 2022 оны 8–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2022 оны 8–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

ЗӨВЛӨМЖ

Наймдугаар сард нутгийн зүүн болон өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх ба Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
“МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
    6 цаг 22 мин
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
    6 цаг 25 мин
  • Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
    6 цаг 41 мин
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
    7 цаг 27 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 44 мин
  • Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа
    8 цаг 14 мин
  • Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
    8 цаг 22 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    8 цаг 23 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
    9 цаг 14 мин
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    9 цаг 53 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    10 цаг 43 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    10 цаг 58 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    11 цаг 37 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    12 цаг 5 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    12 цаг 20 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    12 цаг 31 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    12 цаг 46 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    12 цаг 55 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    13 цаг 9 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    13 цаг 39 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ
  • Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ
  • Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК