2022-2023 оны хичээлийн шинэ жилд цэцэрлэгт элсэн суралцуулах бүртгэлийг гурван үе шаттайгаар явуулна. Эцэг эхчүүд www.e-mongolia.mn сайтаар орж хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэх ба цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийн цэцэрлэгт хандах боломжтой.
Бүртгэлд 2017.01.01-2020.12.31-ны хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах ба шилжилт хөдөлгөөний бүртгэл болон түр оршин суугчийн бүртгэлээ заавал хийлгэсэн байх шаардлагатай.
Шинэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг дараах байдлаар элсэн суралцуулна. Үүнд,
1. СӨБ-д хамрагдах хүсэлт хүлээн авах хугацааг:
- 2022.08.10-24
- 2022.09.10-25
- 2022.10.03-24
2. Хүсэлт хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацааг:
- 2022.08.25-26
- 2022.09.26-27
- 2022.10.25-26
3. Элсэн орсон суралцагчдын бүртгэл баталгаажуулах хугацааг:
- 2022.08.26-09.09
- 2022.09.27-30
- 2022.10.26-31 байхаар тооцжээ.
Т.Мөнхжаргал