Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гүүрнээс баруун тийшээ 200 метрийн зайд туул голоос цогцос гаргах дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүлэг очиход гэрийн хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй усанд осолдсон байсныг аврах завь ашиглан гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн үерийн уснаас болгоомжилж, гол усанд орохдоо сонор сэрэмжтэй байна уу.