Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны долоо хоногийн үнийг гаргажээ. Наймдугаар сарын 8-ны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.9%, 1-ний өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд 1.9% буурсан байна.
Тухайлбал,
- Хонины ястай мах энэ сарын эхэнд килограмм нь дунджаар 12,052 төгрөг байсан бол 11,900 төгрөг
- Үхрийн ястай мах 14,710 төгрөг байсан бол 14,520 төгрөг
- Атар талх 1720 төгрөг байсан бол 1705 төгрөг
- Төмсний үнэ 2715 төгрөг байсан бол 2254 төгрөг
- Бөөрөнхий сонгинын үнэ 4336 төгрөг байсан бол 3770 төгрөг болж тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин гурил, элсэн чихэр, цагаан будааны үнэд долоо хоногийн хугацаанд өөрчлөлт гараагүй байна.