Баянхонгор аймагт уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн ажил хийхгүй байгаа асуудлаар тус аймгийн иргэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хандан хэвлэлийн хурал хийж байна. Энэ үеэр Экологич Д.Туяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд дараах гурван хүсэлтийг гаргаж байна.
Нэгдүгээрт, Оргил Маунт гэдэг компани 2015-2016 оны хооронд уул уурхайн үйл ажиллагаа явуулаад, тухайн талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй орхисон байдаг. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр өдийг хүрсэн. Энэ бүх нотлох баримтуудаа БОАЖ-ын сайдад хүргүүлсэн.
Хоёрдугаарт, тус компанийн 2015-2016 онд олборлосон орлогыг төрийн санд төвдөрүүлэх ажлыг хууль хяналтын байгууллагаар тогтоолгох, шинжээч томилж хууль бус орлогыг хураан авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.
Гуравдугаарт, тус компани шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Орон нутгийн иргэдээс өмнөх талбайдаа нөхөн сэргээлтийн ажил хийж, үүний дараа шинэ газар хайгуулын ажил хийх шаардлагыг тавьсан. Уул уурхайн компаниуд иргэдээсээ илүү давуу эрх эдэлж байна" гэв.
Д.Батчулуун