Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй шалгуулагчид маргааш буюу 2022.08.20-ны өдөр 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана. Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулах юм.
Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ 2022.04.02, 2022.05.07-нд тус тус зохион байгуулсан юм. Хоёр удаагийн шалгалтад босго оноонд тэнцээгүй 1180 шалгуулагч байна.