Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны долоо хоногийн үнийг гаргажээ. Наймдугаар сарын 15-ны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 6.4 хувь, наймдугаар сарын 8-ны өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд 3.0 хувиар буурсан байна.
Тухайлбал,
- Хонины ястай мах энэ сарын эхэнд килограмм нь дунджаар 11,907 төгрөг байсан бол 11,433 төгрөг
- Үхрийн ястай мах 14,520 төгрөг байсан бол 14,120 төгрөг
- Ямааны ястай мах 9764 төгрөг байсан бол 9322 төгрөг
- Төмсний үнэ 2254 төгрөг байсан бол 1650 төгрөг
- Бөөрөнхий сонгинын үнэ 3770 төгрөг байсан бол 3424 төгрөг болж тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин гурил, атар талх, элсэн чихэр, цагаан будааны үнэд долоо хоногийн хугацаанд өөрчлөлт гараагүй байна.