Дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан. Тэгвэл үүний хүрээнд гарсан зарим шийдвэрийг танилцуулбал,
- МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн хичээллэх цагийг 07 цаг 40 минутаас,- МУБИС, ХААИС, ХҮИС-ийн хичээллэх цагийг 08 цаг 40 минутаас эхлүүлэхээр боллоо.
Харин МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС-ийн хичээлийн шинэ жил наймдугаар сарын 29-нд, МУИС-ийн нээлт есдүгээр сарын 5-нд эхлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн дараах 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо. Үүнд,
- Газарчин дээд сургууль
- Зүүн хүрээ коллеж
- Маргад дээд сургууль
- Монголын менежмент, технологийн дээд сургууль
- Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
- Номэра дээд сургууль
- Рафлес ОУ-ын институтын Улаанбаатар дахь салбар сургууль
- Түшээ дээд сургууль
- Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
- Чингис хаан дээд сургууль
- Эко Ази дээд сургууль
- Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
- Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Агуулга ижил өөр мэргэжлийн нэршилтэй 112 хөтөлбөрийг давхардлыг арилгаж, ангилал оновчгүй 32 хөтөлбөрийг ангилав. Мөн дээд боловсролын сургалтад сүүлийн таван жилд ямар ч элсэлт аваагүй, дээд боловсролын түвшинд бэлтгэх шаардлагагүй 76 хөтөлбөрийг цэгцэллээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)