8.30 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд “The Ulaanbaatar International Congress of Endocrinology and Diabetes 2022” олон улсын хурал болно.
8.30 цагт Монгол-Солонгосын Политехник коллежийн хурлын танхимд мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, хувийн хэвшлийн оролцоо, хөдөлмөрийн зах зээл, шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх зөвлөлдөх уулзалт болно.
10:00 цагт: Спортын төв ордны гуравдугаар давхарын 303 тоот өрөөнд Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулах ёслол болно.
10:30 цагт: Спортынн төв ордны гуравдугаар давхарын 303 тоот өрөөнд ОХУ-д болсон “Азийн хүүхдүүд-2022” наадамд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг хүлээн авч шагнал гардуулах ёслол болно.
10.00 цагт “Мишээл экспо” төвд "ТУРК ЭКСПО-2022" үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Утас: 70100919, 99990764, 91040303
10.00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж, мах экспортлох боломжтой болсон 11 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн лацыг авч, экспортын бэлтгэл ажилд хяналт тавина. Утас: 91989890