Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа үргэжилж байна. Энэ жил дэвтэрийн нийлүүлэлт бага байгаагаас шалтгаалж харилцан адилгүй үнэтэй худалдаалж байгаа аж. Жишээлбэл, импортоор орж ирдэг Польш дэвтэр 12 хуудастай нь 200-250 төгрөгийн үнэтэй байгаа бол Монгол үйлдвэрийн 12 хуудастай дэвтэр 300-350 төгрөгийн үнэтэй. Үндэсний үйлдвэрийн дэвтэр бусад дэвтэрээс 100-750 төгрөгийн илүү үнэтэй худалдаалж байна.
УИД-ийн урд байрлах хичээлийн өргөтгөсөн худалдаанд байгаа дэвтэрийн үнэ
Польш дэвтэр
12 хуудас 200-250 төгрөг
24 хуудас 500-600 төгрөг
32 хуудас 600-700 төгрөг
48 хуудас 850- 1000 төгрөг
60 хуудас 1050-1200 төгрөг
96 хуудас 1500-1850 төгрөг
Үндэсний үйлвэрлэгчийн дэвтэр
12 хуудас 300-350 төгрөг
24 хуудас 700-800 төгрөг
36 хуудас 800-900 төгрөг
48 хуудас 1100- 1300 төгрөг
60 хуудас 1500 төгрөг
96 хуудас 2100-2500 төгрөг
М.Сүхэхэй