“Туслах малчдын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаар мэдээлж байна. Энэ үеэр Төслийн зохицуулагч С.Болд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эмзэг, эрсдэлт бүлэг болох туслах малчид руу бид чиглэсэн. Тэдэнд зөвлөгөө өгч, сургалтад хамрууллаа, судалгаа хийв. Туслах малчдын хүний эрхийн түүвэр судалгааг анх удаа хийлээ.
Тэдний амьдралын нөхцөл, хүний эрхийн хэрэгжилт, цалин, ажил-амралтын цагийг нарийвчлан гаргасан юм. Туслах малчдын ажлын байрны тодорхойлолт гарган, үндэсний ажил мэргэжлийн жагсаалтад багтаах санал гаргав. Энэ дагуу ХНХЯ бидний саналыг шийдвэрлэсэн.
Туслах малчдын гурван хүүхэд тутмын хоёр нь ээж аавдаа тусалдаг, үнэгүй хөдөлмөр эрхэлдэг. Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчдын талаар анх удаа тусгасан ч тэд энэ талаар мэдэхгүй байна. Сургалтыг хувь хүний хөгжил гэх мэт найман сэдвээр 400 хүнд явуулсан, сургалтын гарын авлагаа 300 хувь хэвлүүлэв. Зорилтот бүлгийнхээ 60 хувьд хүрсэн.
Туслах малчдын мэдээллийн санд ойр ойрхон өөрчлөлт ордог, туслах малчид хот руу шилждэг, цэрэгт явсан гэх мэтээр тоо нь байнга өөрчлөгддөг юм байна. Туслах малчдаас гадна үндсэн малчидтай мөн хамтран ажилла шаардлага гарсан. Тэдэнд туслах малчинтай хөдөлмөрийн ямар харилцаанд орох талаар танилцуулав. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нь үндсэн болон туслах малчны аль алинд ашигтай юм. Учир нь үндсэн малчин хохирсон тохиолдлууд ч бий" гэв.