“Туслах малчдын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаар мэдээлж байна. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид энэ төслийг анх санаачлан өнөөдөр бид энд төслийн үр дүнг ярилцаж байна.
Малчдын жендэрийн асуудал ноцтой хэмжээнд хүрсэн. Төслийн хүрээнд бид 140 сургагч багш бэлдлээ. Тэд гэр бүл, эрүүл мэндийн, хүний эрхийн сургалтуудыг нутагтаа хийнэ.
Томоохон хүний нөөц бэлдлээ. Дөрвөн аймгийн 12 сумын иргэд хамрагдсан. Би гурван аймагт очиж ажилласан. Хүний эрхийн үндэсний комисс идэвхтэй ажилласанд баярлалаа. Бид 330 сумын эмэгтэйчүүдийг оролцуулсан томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна. Хөдөлмөрийн хуулийг танилцуулах шаардлагатай. Сайн хууль гарсан ч иргэд мэдэхгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)