Усан парк барих нэрийдлээр орон сууцны барилга барьж байгааг эсэргүүцсэн иргэд НЗДТГ-ийн үүдэнд жагсаал зохион байгууллаа. Тэдний зүгээс дараах мэдээллийг өгч байна.
“Монгол Улсын нийт хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдардаг. Тиймээс Богд уулыг тойрсон төмөр зам барьж LRT буюу ил метро тавих замаар тээвэрлэлтэд суурилж тэлж хөгжье гэдэг санааг гаргасан. Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгаа тухайн газарт авто зам болон төмөр замын хэвтээ, босоо тэнхлэгийн төв цэг нь байрлаж байна. Энд ямар нэг орон сууцны хороолол барьж болохгүй, төмөр замын цагираган замын терминал буюу төв зогсоол байх ёстой буюу тээвэрлэлтэд суурилж тэлж хөгжинө. Үүнээс гадна хууль зөрчсөн асуудлууд олон бий.
Хот суурин газарт төмөр замын хамгаалалтын бүсийн стандарт нь 100 метр, онцгой нөхцөлд 50 метрийн цаана барилга, орон сууц барих ёстой. Гэтэл хэмжилт хийхэд төмөр замын тэнхлэгээс 46 метр зайтай байх жишээтэй. Түүнээс гадна Сэлбэ болон дунд голын ай сав, гол дотор барилга барьчихсан. Миний зүгээс үүний цаана төрийн байгууллага хоорондын авлигын асуудал байгаа гэж харж байна” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)