Залуу уран бүтээлч Morningstar болон Davaidasha нарыг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн талаар цахим орчинд мэдээлэл тарсан. Зарим сайтын мэдээлснээр Morningstar, Davaidasha нарыг цагдаагийн газраас баривчилж, шалгаж байгаа гэв.
Энэ талаар уран бүтээлч Morningstar буюу Э.Аззаяагаас тодрууллаа. Тэрбээр “Одоогоор би гэртээ, тайван сайхан байна. Ямар мэдээлэл яаж яваад байгааг би үнэхээр мэдэхгүй байна” гэв.
Т.Мөнхжаргал