“Египетийн эдийн засгийн нөхцөл байдал асар хурдтай уруудаж байна” гэж тус улсын Хөдөлмөрийн нөөц, цагаачлалын сайд Ахмед Борайн хэлснийг "Аль-Масри аль-Йоум" сонин өнөөдөр иш татав. “Египет улсад хямрал даамжирч, улс орныг дампуурлын ирмэгт аваачаад байна” гэж тэрбээр хэлээд “Бид яг одоо л гар нийлж, байдлыг өөрчлөхийн төлөө ажиллахгүй бол Египет улс сөнөлөө” гэжээ. Засгийн газрын гишүүд хүнд байдалд байгаа ч огцор гэхгүй бол өөрсдөө огцрох хүн үгүй байгааг тэрбээр хэлсэн байна. Орон даяар ажил хаясаар буй иргэдийн шаардлага хэтэрхий өндөр байгаа нь улс орныг эдийн засгийн уналт руу түлхэхээс өөр зүйлгүй гэж сайд үзэж байгаа аж. Египетэд өнөөдрийн байдлаар дөрвөн сая гаруй хүн ажилгүй байгаа юм.